Маргааш НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ | News.MN

Маргааш НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ

Маргааш НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ

Маргааш НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сарын 10-аас буюу даваа гаригаас эхэлж иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байна.

Нийт буцаан олголт авах иргэдийн 359 мянга 170 иргэний 14.9 тэрбум төгрөгийн буцаан олголтод эрсдэл тооцсоноос 996 иргэнд 2.1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийхдээ "Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарч байна. НӨАТ-ын буцаан олголтоор 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Хоёрдугаарт, 912 мянган иргэн буцаан олголт авч байгаа бөгөөд өнгөрсөн жил 796 мянган иргэн авч байсан. Татварын багц хуультай холбоотойгоор улирал бүрт буцаан олголтыг олгож эхэлнэ. Дөрөвдүгээр сар, долдугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ” гэдгийг хэлж байсан юм.

Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар нэмэгджээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asuult 2020-02-09 202.9.47.4

hudaldaa hugjliin banknii noatnii mongo hze orhiin boloo

Avatar

Зочин 2020-02-09 150.129.140.63

Hurelsuhiin gants urdaa baridag said!

Avatar

tulga 2020-02-09 122.201.22.115

20% uu 2% uu

Avatar

Монгол 2020-02-09 66.181.188.33

Төлсөн НӨАТ -ийн 20 хувь байх аа. Наймаа хийхдээ төлсөн нийт мөнгөний 20 хувь биш биз ээ.

Avatar

Арайчдээ 2020-02-09 203.91.115.47

Луйварчид 17000 мянга хасаад луйвардчихлаа миний 17000 мянгад хагартлаа баяжиж хагарч үхээрэй муу лалруул ард иргэдээ бага багаар луйвардаж бна. Хагартлаа баяжиж үхээрэй түйтүйтүй бузарнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж