МУИС: Ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ | News.MN

МУИС: Ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ

МУИС: Ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ

МУИС: Ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ

Засгийн газрын хуралдаанаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсын их сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим хэлбэрт шилжүүлж байгаагаа мэдэгдээд байна.

Өөрөөр хэлбэл, тус сургуулийн багш, оюутнууд сургалтын үйл ажиллагаагаа цахимаар явуулж, сургуулийн орчинд ирэхгүйгээр хичээл тогтмол үргэлжилнэ гэдгийг МУИС-ийн захиргаанаас мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэж, дэгдэлт хурдацтай тархаж буйтай холбогдуулан тус сургуулийн захиргаанаас нийт ажилтнуудад гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл тодорхой хугацаагаар цалинтай чөлөө олгох зохицуулалт хийсэн байна. Ингэснээр их сургуулийн ажилтнууд томуу, томуу төст өвчин, шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах боломжтойг албаныхан онцолж байв.

Энэ хугацаанд Монгол Улсын  их сургуулийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх бөгөөд ажилтнуудыг заавал сургуулийн орчинд ажиллуулах бус цахимаар, утсаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах талаар зохицуулалт хийсэн байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-09 192.82.69.195

амьдрал дээр шал өөр байгаа МУИС ын багш дарга нар нь цалинтай амраад сургалтын албаны нөгөө муу хэдэн мэргэжилтнүүд нь өрөөөгөө дотроосоо түгжээд ажиллах үүрэгтнйгээр ажиллаад л байна очоод үзээрэй

Avatar

Зочин 2020-02-09 192.82.71.67

хөл хорьсон нь зөв шүү

Avatar

Зочин 2020-02-09 103.212.117.192

Ингэснийхээ оронд сургалтын төлбөр бууруулах сэтгэлгээгүй байхгүй… Боловсрол муутай сургууль шүү…

Avatar

Зочин 2020-02-09 103.57.92.213

МУИС одоо л энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлж байгаа нь харамсалтай. Гэтэл зарим их сургуулиуд аль хэдийн онлайн сургалтад шилжээд зайнаас ажлаа хийгээд 2 долоо хонож байна шүү дээ. Жишээ нь ШУТИС, ХИС-ийг нэрлэж болох байна

Avatar

ИРГЭН 2020-02-09 202.21.127.168

Хүмүүнлэгийн их сургууль гэдэг мөнгө хүүлэгч их сургууль биш шүү. Төрийн өмчийн сургуулийг нийгмийн хувьчлал нэрээр авчихаад хэдэн тэр бумын газар дээр зочид буудал, баар, ресторан байгуулж, оюутанд оюутнаар нь хичээл заалгасан болж хууран мэхэлдэг. Эрдмийн их сургууль нэртэй газар нь Боловсролын яамтай хуйвалдан доктор, магистрын зэргийг 10 сая-20 сая төгрөгөөр Өвөрмонгол Солонгос болон Монголын зэрэг нэмэхийг горилсон нөхдөд зардаг.

Avatar

Зочин 2020-02-09 192.82.71.67

харин тийм сургууль гэхээсээ зочид буудал харагдаад байдаг

Avatar

МУИС-ийн залуу багш 2020-02-09 202.9.40.156

за нэг их хичээл зааж гийгүүлдэг ч юм шиг. Жинхэнэ мэдлэгтэй, хичээлээ сайн заадаг багш бараг 50% ч хүрэхгүй гэдгийг оюунууд нь мэднэ шүү дээ. Багш нэртэй, хагас дутуу хичээл заасан болоод тэнэж явдаг, өндөр цалинтай багшинцарууд зөндөө байдаг шүү дээ. МУИС боловсон хүчнээ үнэнчээр шалгаруулж чанаржуулах болсон. Зарим мэргэжлээр 67 багшид нэг дамжаанд 2-3 оюутан сурдаг салбар зөндөө бий. Дээд боловсролын тогтолцоо ийм л байна даа

Avatar

Bagsh 2020-02-09 185.80.221.109

Ene jildee zub Demjij baina

Avatar

Зочин 2020-02-09 64.119.18.122

угаасаа хийх ажилгүй юм чинь яахав дээ

Avatar

Зочин 2020-02-09 202.70.34.238

Чи хэн билээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж