МУИС: Ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

МУИС: Ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ

МУИС: Ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ

Засгийн газрын хуралдаанаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсын их сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим хэлбэрт шилжүүлж байгаагаа мэдэгдээд байна.

Өөрөөр хэлбэл, тус сургуулийн багш, оюутнууд сургалтын үйл ажиллагаагаа цахимаар явуулж, сургуулийн орчинд ирэхгүйгээр хичээл тогтмол үргэлжилнэ гэдгийг МУИС-ийн захиргаанаас мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэж, дэгдэлт хурдацтай тархаж буйтай холбогдуулан тус сургуулийн захиргаанаас нийт ажилтнуудад гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл тодорхой хугацаагаар цалинтай чөлөө олгох зохицуулалт хийсэн байна. Ингэснээр их сургуулийн ажилтнууд томуу, томуу төст өвчин, шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах боломжтойг албаныхан онцолж байв.

Энэ хугацаанд Монгол Улсын  их сургуулийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх бөгөөд ажилтнуудыг заавал сургуулийн орчинд ажиллуулах бус цахимаар, утсаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах талаар зохицуулалт хийсэн байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж