Коронавирус: Өвөрхангайд нэг иргэнийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.02.08-нд нийтлэгдсэн

Коронавирус: Өвөрхангайд нэг иргэнийг тусгаарлажээ

Коронавирус: Өвөрхангайд нэг иргэнийг тусгаарлажээ

НЭМЭЛТ:23.30

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан. Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч, Шилийн гол аймгаас ирсэн. Улмаар биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалах шинж тэмдэгтэй байсан тул уг иргэнийг тусгаарлаад байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын захирамж гарч, үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн зах, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг энэ сарын 9-ны өдөр хүртэл түр зогсоолоо.


Шинэ коронавирусийн халдварын сэжигтэй нэг хүнийг өнөөдөр /2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлажээ.

Шинэкоронавирусийн сэжигтэй нэг хүн нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын  бууз хийсэн. Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй бөгөөд  хамт байсан хавьталын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.

Ард иргэд та бүхэн олноороо нэг дор цугларч нягтрал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж