НӨАТ-ын буцаалт даваа гаригт иргэдийн дансанд орно | News.MN

НӨАТ-ын буцаалт даваа гаригт иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаалт даваа гаригт иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаалт даваа гаригт иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олгохлтыг 2020 оны хоёрдугаар сарын 10-наас буюу Даваа гаригаас эхэлж иргэдийн дансанд хийхээр болжээ.  Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911,707 иргэний 146,1 тэрбум төгрөгний  буцаан олголт олгохоор байна. Нийт буцаан олголт авах иргэдийн 359,170 иргэний 14,9 тэрбум төгрөгний буцаан олголтод эрсдэл тооцсноос 996 иргэнд 2,1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна.

Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны операторуудаас нэг иргэн өдөрт 8392 баримт буюу  346 сая төгрөгийн баримт шивсэн, шатахуун импортлагч аж ахуйн нэгжээс нэг иргэн 16 баримт буюу 73 сая төгрөгний баримтыг оруулсан тохиолдол байна. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн орлого сайжирч, НӨАТ-аас улсын төсөвт төвлөрөх орлого жил бүр өсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-02-08 202.9.46.73

НӨАТ -аас сугалаа нэрээр асар их мөнгө алга болж байна.!! Хэнд өгөөд байгаа нь нууц тэр их мөнгийн татвар төлөгчдөд жигд хувиарлаж өгөх хэрэгтэй.Сугалааны азтангууд нь голдуу татварын албаны ажилчид,эсвэл хүмүүсийн эбаримтыг авч үлддэг жижиг дэлгүүрийн худалдагч,касс нар юм.ЭНэ шударга бус байдлаа таслан зогсоогооч!!

Avatar

Бодол 2020-02-08 202.9.46.81

Угаасаа өгөх дургүй байдаг юм бишүү.бүртгүүлсэн дансны сүүлийн оронгууд солигдсон гээд байгаа танай айти нотой юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж