Японы Канагава мужийн Ёкохама хотын боомт дээр хөл хорионд ороод буй “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны гурван зорчигч коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Ингэснээр тус хөлөг дээр нийт халдвар авсан хүний тоо 64 болж байна. Халдвар авсан хүмүүсийн 28 нь Японы иргэн байгаа аж.
Японы эрүүл мэндийн яамны мэдээлснээр аяллын хөлөг онгоцны тавцан дээрх Америкийн хоёр, Хятадын нэг иргэнээс коронавирус илэрсэн бөгөөд өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэжээ. Ингээд Японд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 89 хүрсэн байна. Хөлөг онгоцыг энэ сарын 19 хүртэл хөл хорионд оруулаад байгаа ба 50 гаруй улс орны зорчигч, хөлгийн багийн гишүүд нийлсэн 3,700 орчим хүн байгаа юм.
“Diamond Princess” аяллын хөлөг Японы өмнөд хэсэг, Хонконг, Вьетнам, Тайваниар аялаад Ёкохамад эргэн ирэх үедээ ийнхүү карантинд орсон байна. Японы Йокохама мужийн эргийн хамгаалалтынхан далайн аялал жуулчлалын хөлөг онгоцыг саатуулан, зорчигчид болоод багийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан шалгаж, эхний ээлжинд өвчний халдвар авсан байж болох хүмүүсийг тусгаарлан шалгаж байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ