Жек Ма баячуудын жагсаалтыг тэргүүлэхээ болив

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Жек Ма баячуудын жагсаалтыг тэргүүлэхээ болив

Хятадын "Алибаба" компанийг үүсгэн байгуулагч Жек Ма 21.8 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Харин “Форбс” сэтгүүлийн шинэ чансаагаар тэрээр Хятадын хамгийн баян хүн гэсэн байр сууриа алдсан байна.

Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад үл хөдлөхийн хөрөнгө оруулагч Ван Зянлин тэргүүлж эхэлжээ.

Ван Зянлины хөрөнгийн хэмжээ нэг жилийн хугацаанд 13.2 тэрбум доллароос 30 тэрбум долларт хүрч, хоёр дахин өссөн байна.

Жагсаалтын гуравдугаарт, "Тенсент" компанийг үүсгэн байгуулагч Ма Хуатэн 17.6 тэрбумын хөрөнгөтэйгээр орсон байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж