Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /БОАЖЯ/ төрийн нарийн бичгийн даргын томилгоог хэлэлцсэн. Улмаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг чөлөөлж, Д.Ганболдыг томилсон билээ. Ц.Цэнгэл нь Монгол Улсаас Болгар улсад суух Элчин сайдад нэр дэвшсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх 11 хүнийг Элчин сайдаар томилох саналыг түдгэлзүүлснээр УИХ-ын хаврын чуулган нээгдтэл энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон юм.
БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан юм. Түүний намтрыг танилцуулъя.
- 1982 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн.
- Эхнэр, хүүгийн хамт амьдардаг.
- 2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
- 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн.
- Статистик-эдийн засагч мэргэжилтэй.
- Эдийн засгийн ухааны магистр.
- 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт,
- 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар тус, тус ажиллаж байжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ