Австралид үерийн гамшиг нүүрлэж магадгүй байна | News.MN

Австралид үерийн гамшиг нүүрлэж магадгүй байна

Австралид үерийн гамшиг нүүрлэж магадгүй байна

Австралид үерийн гамшиг нүүрлэж магадгүй байна

Олон сарын турш ойн түймэртэй тэмцэж буй Австрали улсад ойрын өдрүүдэд үерийн гамшиг нүүрлэж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид энэ амралтын өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа талаар тус улсын Цаг уурын газар мэдээлсэн байна. Мужийн эргийн бүс нутгаар аадар бороо орж, хүчтэй салхи дэгдэх төлөвтэй байгаа үүний улмаас үер болж, “аюултай нөхцөл байдал” үүсч болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Эргийн бүс нутгийн Сидней зэрэг хотуудад үерийн аюул хэдийн нүүрлэсэн бөгөөд Сиднейд замууд хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ тасалджээ. Аадар бороо гурван ойн түймрийг унтраасан хэдий ч өөр 43 түймэр ассан хэвээр байгаа аж. Усархаг бороо ирэх долоо хоногийн эхээр үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд хуурайшилт, гал түймэрт нэрвэгдсэн зарим газруудад нөхөн сэргээлт болно гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2020-02-08 192.82.74.37

182.160.40.68 Чи юу ярих гээд байгаам бэ дээ ? Австрали Улс чинь манийгаа бодвол байгаль, уул уурхайн асуудлаа дээд зэрэгт шийдсэн орон ш дээ ! ? Юу ч мэдэхгүй байж, юм бичих гэж бүү төөрөөч !!!

Avatar

Зочин 2020-02-08 202.9.40.187

Манай лам нар ахиж нэг ном уншаад бороог нь багасгачих байхаа.

Avatar

зочин 2020-02-08 182.160.40.68

байгальдаа хоноцын сэтгэлээр хандвал хохь чинь л гэдэг юм, байгаль эх хариугаа заавал авна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж