“Интернэт худалдааны анхдугаар конференци-Улаанбаатар 2015” амжилттай зохион байгуулагдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Интернэт худалдааны анхдугаар конференци-Улаанбаатар 2015” амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

“Интернэт худалдааны анхдугаар конференци-Улаанбаатар 2015” амжилттай зохион байгуулагдлаа

Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн цахим төлбөр тооцоо, логистик даатгал, интернэтийн сүлжээ, програм хангамжийн 200 гаруй оролцогч, 12 илтгэгч, 27 экспертийн оролцсон “Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь интернэт худалдаа хийхэд оролцогч талууд нэг дор цуглан энэ салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл, боломж, бололцоог хэлэлцэхээс гадна дэлхий дээр худалдаа арилжааны арга хэрэгсэл өөрчлөгдөж цахим хэлбэр лүү шилжиж байгааг олон нийтийн анхаарлын төвд авчрах зорилготой юм.

Интернэт худалдааг хөгжүүлэх чиглэлээр “Монголын цахим худалдааны хөгжлийн холбоо”-ноос олон төрлийн ажил санаачлан хийж байгаа бөгөөд холбооны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ecommerceub@gmail.com и-мэйл, www.facebook.com/ecommerceub хаягаар холбогдох боломжтой.

Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан, ивээн тэтгэсэн байгууллагууд, мэдээллийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мөн конференцид хүрэлцэн ирсэн оролцогчиддоо зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж байна.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс