“Apple” хуучин загварын “iPhone”-уудаа зориудаар удаашруулж байжээ | News.MN

“Apple” хуучин загварын “iPhone”-уудаа зориудаар удаашруулж байжээ

“Apple” хуучин загварын “iPhone”-уудаа зориудаар удаашруулж байжээ

“Apple” хуучин загварын “iPhone”-уудаа зориудаар удаашруулж байжээ

“Apple” компанийг хэрэглэгчдэд мэдэгдэхгүйгээр хуучин загварын “iPhone” утаснуудынхаа ажиллагааг зориудаар удаашруулсан хэмээн буруутгаж 25 сая еврогийн торгууль ногдуулжээ.

Энэхүү шийдвэрийг Францын Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах албанаас /DGCCRF/ гаргасан бөгөөд “Apple” ч буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, торгуулиа төлөхөөр болсон байна. Тус компани нь 2017 онд мөн ийм үйлдэл хийсэн нь нотлогдож байсан ч үүнийгээ утасны ашиглалтын хугацааг уртасгах зорилготой байсан хэмээн тайлбарлаж байсан юм. Олон хэрэглэгчид  “Apple”-ийг шинэ “iPhone” гаргахдаа хуучин загваруудаа зориудаар удаан болгож, утсаа солих сэдэл хүмүүст төрүүлдэг гэж харддаг. Лидиум-ион технологийн баттерей удаан хэрэглэгдэх тусам цэнэг нь суларч, ачаалал өндөртэй ажиллагааг хангаж дийлэхгүй болдог ба үүнээс болоод програмын өндөр ачаалалтай үед, эсвэл орчны температур бага үед гэнэт унтрах зэрэг үзэгдэл илэрдэг гэж “Apple” тайлбарлажээ. Тиймээс хуучин баттерей бүхий гар утаснуудын хурдыг зориудаар сааруулж, дээр дурдсан шиг гэнэтийн осол эндлээс сэргийлэх арга хэмжээ авдаг гэжээ. Харин баттерейг нь шинээр солиход энэ хязгаарлалт байхгүй болдог аж.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-08 64.119.21.48

huuchin zagvariin ipad ny bur asahaa bolichihdog ym bna lee hogiin apple

Avatar

зочин 2020-02-08 202.9.46.60

Орчин үеийн өндөр технологийн бүх бараа ийм болсон шдэ . Хүн насан туршаа нэг утас барьвал цаад утас хийдэг кампани нь дампуурчих нь биз дээ . Удахгүй машин ч нэг удаагын хэрэглээны болно .

Avatar

HM 2020-02-08 2.124.76.229

Iphone ёстой тэнэг утас. Сурснаараа Android үйлдлийн системтэй Samsung аа барих минь.

Avatar

Concerned citizen 2020-02-08 66.181.161.43

Andriod demii de herwee ner aldartai bol tegeel utas chni open source shde xxa

Avatar

Зочин 2020-02-08 192.82.77.116

5 ni Ch yalgaagvi tegj bsan, bi Ch buruu taamaglaagvi l yum bna.

Avatar

Зочин 2020-02-08 122.201.23.201

яасан муухай новшууд вэээ хохинээ торгуулаад болж

Avatar

Зочин 2020-02-08 207.6.112.23

dongoj odoo medeh bgaa yum uu sonin um ali hedii ni humuus Iphone 6 aas ehleed l yariad bsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж