“Apple” компанийг хэрэглэгчдэд мэдэгдэхгүйгээр хуучин загварын “iPhone” утаснуудынхаа ажиллагааг зориудаар удаашруулсан хэмээн буруутгаж 25 сая еврогийн торгууль ногдуулжээ.
Энэхүү шийдвэрийг Францын Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах албанаас /DGCCRF/ гаргасан бөгөөд “Apple” ч буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, торгуулиа төлөхөөр болсон байна. Тус компани нь 2017 онд мөн ийм үйлдэл хийсэн нь нотлогдож байсан ч үүнийгээ утасны ашиглалтын хугацааг уртасгах зорилготой байсан хэмээн тайлбарлаж байсан юм. Олон хэрэглэгчид “Apple”-ийг шинэ “iPhone” гаргахдаа хуучин загваруудаа зориудаар удаан болгож, утсаа солих сэдэл хүмүүст төрүүлдэг гэж харддаг. Лидиум-ион технологийн баттерей удаан хэрэглэгдэх тусам цэнэг нь суларч, ачаалал өндөртэй ажиллагааг хангаж дийлэхгүй болдог ба үүнээс болоод програмын өндөр ачаалалтай үед, эсвэл орчны температур бага үед гэнэт унтрах зэрэг үзэгдэл илэрдэг гэж “Apple” тайлбарлажээ. Тиймээс хуучин баттерей бүхий гар утаснуудын хурдыг зориудаар сааруулж, дээр дурдсан шиг гэнэтийн осол эндлээс сэргийлэх арга хэмжээ авдаг гэжээ. Харин баттерейг нь шинээр солиход энэ хязгаарлалт байхгүй болдог аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ