Ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг олгоно | News.MN

Ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2020.02.08-нд нийтлэгдсэн

Ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг олгоно

Ноосны урамшуулалд  22.6 тэрбум төгрөг олгоно

Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор урамшууллыг жил бүр олгодог. Энэ онд арьс ширний урамшуулалд гэхэд 11.8 тэрбум төгрөг олгохоор улсын төсөвт тусгасан байна.

Ингэхдээ боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан стандартад нийцсэн арьс ширэнд буюу бод малын нэг арьсанд 15000 төгрөг олгодог бол  бог малын нэг арьсанд 3000 төгрөг олгох аж. Харин  ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг тусгасан байна. Үүнээс боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд буюу нарийн, нарийвтар болон “Малын үржлийн стратеги төлөвлөгөө”-нд багтсан аймаг, суманд үржүүлж байгаа бүдүүвтэр хонь, тэмээний ноос  кг-д 2000 төгрөг олгох юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-08 88.130.57.246

Мах арьс, носоо үнэд хүргэх арга замаа бод Юун яасан урамшуулал вэ димий зүйл ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж