Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор урамшууллыг жил бүр олгодог. Энэ онд арьс ширний урамшуулалд гэхэд 11.8 тэрбум төгрөг олгохоор улсын төсөвт тусгасан байна.
Ингэхдээ боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан стандартад нийцсэн арьс ширэнд буюу бод малын нэг арьсанд 15000 төгрөг олгодог бол бог малын нэг арьсанд 3000 төгрөг олгох аж. Харин ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг тусгасан байна. Үүнээс боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд буюу нарийн, нарийвтар болон “Малын үржлийн стратеги төлөвлөгөө”-нд багтсан аймаг, суманд үржүүлж байгаа бүдүүвтэр хонь, тэмээний ноос кг-д 2000 төгрөг олгох юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ