Toyota борлуулалтаараа тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Toyota борлуулалтаараа тэргүүлж эхэллээ

Хамгийн хүчтэй өрсөлдөгч Германы “Volkswagen AG” компани асуудалд ороод буй энэ үед Японы “Toyota Motor Corp” корпораци дэлхийн автомашины үйлдвэрлэлд тэргүүлэх байр сууриа эргүүлэн авчээ.

Тус компани энэ оны есөн сарын хугацаанд дэлхий даяар 7.49 сая автомашин борлуулсан бол “Volkswagen” 7.43 сая автомашин борлуулсан байна. Гэхдээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тус хоёр компанийн борлуулалтын хэмжээ 1.5 хувиар буурчээ.

“Volkswagen” оны эхний хагас жилд Японы корпорацийг борлуулалтаар гүйцэж түрүүлж байсан юм. Одоо тус компани дээрх дуулиан шуугианы улмаас дэлхий даяар 11 сая автомашинаа эргүүлэн татахаас аргагүйд хүрсэн билээ.

Автомашины борлуулалтаар гуравдугаарт Америкийн “General Motors Co” корпораци орсон байна. Тус компани 7.2 сая автомашин борлуулсан нь жилийн өмнөхөөс 1.9 хувиар буурсан үзүүлэлт аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж