Трамп өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийг ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.08-нд нийтлэгдсэн

Трамп өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийг ажлаас нь халжээ

Трамп өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийг ажлаас нь халжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг /импичмент/ шүүх явцын үеэр түүний эсрэг мэдүүлэг өгсөн хоёр төлөөлөгч өчигдөр /2020.02.07/ ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, АНУ-аас Европын Холбоонд суугаа Элчин сайд Гордон Сондленд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Украины асуудал хариуцсан төлөөлөгч Александр Виндман нар Сенатын сонсголын үеэр Трампын эсрэг мэдүүлэг өгсөн бөгөөд тэднийг үүрэгт ажлаас нь огцруулжээ.

Дональд Трампыг албан тушаалаа урвуулан ашиглаж, өрсөлдөгчдөө саад хийх гэсэн, Конгрессийн үйл ажиллагаанд саад хийсэн гэх хоёр үндэслэлээр буруутган өнгөрсөн арванхоёрдугаар сард түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн билээ. Ингээд лхагва гаригт /2020.02.05/ Сенатын танхимын олонхийн саналаар түүнийг буруугүй гэж үзэн цагаатгагдсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж