Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэгийн компаниуд БНХАУ руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд,
- АНУ-ын United Airlines компани хоёрдугаар сарын 6-наас гуравдугаар сарын 28-ныг хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн чиглэлийн бүх нислэгээ, American Airlines компани нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 28-ныг хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, Delta Airlines компани хоёрдугаар сарын 6-наас дөрөвдүгээр сарын 30 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тус тус түр зогсоогоод байна.
Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд БНСУ-ын Сөүл хотын Инчеон, Японы Токио хотын Нарита, ОХУ-ын Москва хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна.
- Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хоёрдугаар сарын 6, 13-нд Бээжингийн чиглэлд, хоёрдугаар сарын 10, 15-нд Хонгконгийн чиглэлд тус тус нислэг үйлдэх бөгөөд Бээжин, Хонгконгийн чиглэлийн бусад бүх нислэгээ цуцлаад байна.
- ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолох хэрэгтэй.
- Коронавирусийн тархалтын байдлаас хамааран олон улсын нисэх онгоцны буудлууд нислэгийн хуваарь, нисэх/буух терминал, онгоцонд суух гарцыг тухай бүр өөрчлөн зохицуулалт хийж байгаа тул иргэн Та аялалд гарахаасаа өмнө нислэгийн мэдээллээ сайтар шалгах хэрэгтэй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ