Цахилгааны үнийг нэмэхгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цахилгааны үнийг нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Монгол Улсын эрчим хүчний салбар сүүлийн гурван жилд тогтмол 60-70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Алдагдлыг бууруулах хамгийн эхний алхам нь хэрэглээний эрчим хүчний үнийг нэмэх байсан. Улмаар өнгөрсөн долдугаар сараас эхлэн цахилгааны үнийг дунджаар 10-13 хувиар нэмсэн юм. Ингэж үнэ, тарифын өөрчлөлт хийснээр тус салбарын алдагдал 10-20 тэрбум төгрөгөөр буурна гэж салбар яам нь төлөвлөжээ. Харин энэ онд багтаж, Төвийн эрчим хүчний систем, Дорнодын эрчим хүчний систем алдагдалгүй ажиллана гэсэн тооцоог ЭХЯ-наас гаргасан аж.

Мөн эрчим  хүч үйлдвэрлэлийг хувийн хэвшилд шиглжүүлэхээр болжээ. Цаашид тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын 30 хүртэлх хувийг арилжаалж, нээлттэй хувьцаат компани болгох нь салбарын алдагдлыг бууруулах бас нэг арга гэж ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ярив. Гэхдээ одоохондоо хувьчлалын ажил нь бэлтгэл шатандаа явж  буй аж. Харин ирэх жилээс хөрөнгийн биржүүд дээр хувьцааг гаргаж эхлэхээр болжээ. Энэ аргачлалаар цаашдаа үе шаттайгаар хувийн  хэвшилд эрчим хүчний салбарыг шилжүүлэх нь зөв алхам гэж салбар яам нь үзэж байна.

Ойрын хугацаанд дахин цахилгааны үнийг нэмэхгүй гэдгээ салбарынхан нь мэдэгдэж байна. Одоогийн эрчим хүчний тарифыг танилцуулвал, Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын сар тутмын нэг кВт цахилгааны чадлын төлбөрийг 9000 төгрөг, энгийн тоолууртай айл, өрхүүдийн сарын хэрэглээний 150КВТ цаг хүртэлх эрчим хүчний үнийг 98.40 төгрөг, 151кВт цаг хүртэл буюу түүнээс дээшхи сарын хэрэглээг 118.20 төгрөгөөр тооцож, хэрэглэгчдээс цахилгаан ашигласан төлбөрийг авч байна.  Харин хоёр тарифт тоолууртай хэрэглэгчийн 06.00-21.00 цаг хооронд ашигласан эрчим хүчийг 104.30 төгрөг, 21.00 цагаас хойш ашигласан шөнийн эрчим хүчийг 77.10 төгрөгөөр бодох бол тоолуургүй хэрэглэгчдийн кВт цагийн хэрэглээг  350 төгрөгөөр тооцон, төлбөрийг бодон авч байгаа юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2015-10-27 202.179.20.106

sergeegdeh erchimhuchiig demjih tarif gej yum gargajireed iregdiig shulj bga terentei temtseh heregtei

"₮ 2015-10-27 202.170.65.137

9 сарын цахилгааны мөнгө 70 хувь өндөр гарсан. ЭНэ сард яаж гарах нь уу харахаас.

иргэн 99741840 2015-10-27 112.72.13.219

тогны мөнгөө тушаахад 2200 суурь хураамж 3360 нэмэгдэл гэж аваад байна юу вэ?

Зочин 2015-10-27 103.26.194.243

Эрчим хүчний үнийг нэмэх нь зөв. Эрчим хүчний Үйлдвэрүүд алдагдалгүй ажиллах ёстой юм. Хэрэглэгч хэрэглээгээрээ төлбөрөө зохицуулах ёстой, энэ бол зах зээлийн зарчим.

тэр новшын 2015-10-27 202.179.20.96

Сээргээгдэх эрчим хучны толбор хэний халаасанд орж байгааг тайлбарласангуй !! 9000 тог оор тоочдог нь монопол байгааг шууд харуулж хууль зорчиж байгаа шуу !!!

Зочин 2015-10-27 112.72.13.105

2012 оноос хойш яагаад эрчим хүчний үйлдвэрүүдийн удирдлага хамгамжийн алба хэлтэсүүдэд ардчилсан намын бүх фракц ба сайд байсан хүмүүсийн төлөөлөл мөн хувьсгалт намын хүмүүс дүүрчихсэн юм вэ

Zochin 2015-10-27 202.21.106.169

ih taiwshruulavaa

Зочин 2015-10-27 122.201.22.220

Нэмдэгээ нэмсэн. Одоо болсон байхаа. Тоолуурын заалт, чадлын төлбөр, НӨТ, ЦЭХ дэмжих төлбөр ч гэх шиг. Нэг муу жижигхээн ААН нэр зүүсэн биш өнгөрсөн хавраас хойш бараг 2 дахин өндөр төлбөр төлж байна.

Зочин 2015-10-27 150.129.142.51

суурь үнэ чинь сөхрөөх нь ээ

Зочин 2015-10-27 103.26.194.193

цахилгааны үнэ талийж өглөө манайх 20000гаргаад төлдөг байсан бол одоо 40000 гаргаад төлж байна даа яаана даа амьдрал минь үхэх хүртлээ нилээн маяагаа зулгааж үхэх байхдаа бид нар айл өрхөөр алдагдлаа нөхүүлчихээд бид алдагдалгүй сайн ажиллаж байна гэдэг чинь юу вэ одоо дарангуйлагчидаа

Зочин 2015-10-27 202.70.44.46

Утасныхаа зардлыг багасгаа хөгшөөн.

erchimiin hun 2015-10-27 103.26.195.237

2017 on gehed erchim huchny une choloologdson baih yostoi. UIH-iin togtool bii. Ene holduus yu yariad, uls torjood baigaan, songuuli bodoj tom erh ashigaa umartdag toriin albaniihan hereggui, naad heden stants chini toorhoi tomor, trubagaar duurch guitslee!