Парисын Их дуулга: М.Уранцэцэг, Д.Сумьяа нар дараагийн шатанд шалгарлаа | News.MN

Парисын Их дуулга: М.Уранцэцэг, Д.Сумьяа нар дараагийн шатанд шалгарлаа

Парисын Их дуулга: М.Уранцэцэг, Д.Сумьяа нар дараагийн шатанд шалгарлаа

Парисын Их дуулга: М.Уранцэцэг, Д.Сумьяа нар дараагийн шатанд шалгарлаа

Парисын Их дуулгын хоёрдугаар тойргийн барилдаанууд эхэллээ.

– Эрэгтэй

-66 кг-ийн жинд Ё.Басхүү хоёрдугаар тойрогтоо Энэтхэгийн Жаслен Синх Саинитай тааран барилдаж яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Ирландын Натон Бөрнс.

Г.Хэрлэн хоёрдугаар тойрогтоо Аргентин улсын Таль Алмогтой учраа тааран барилдаж яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Азарбажайны Ибрахим Алиев.

 –73 кг-ийн жинд А хэсэгт Г.Одбаяр хоёрдугаар тойрогтоо Узбекистаны Гиёосион Бобоевтой учраа тааран барилдаж яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Японы Харимото Соичи. Мөн С хэсэгт барилдаж буй Ц.Цогтбаатар хоёрдугаар тойрогтоо Конго улсын Стив Калезитай тааран барилдаж яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Бразилын Майкл Марселинотой таарлаа.

 – Эмэгтэй

-52 кг-ийн жинд D хэсэгт Л.Сосорбарам хоёрдугаар тойрогтоо Хаити улсын Сабиана Анестортой тааран барилдаж яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Францын Гнето Астриде.

 


Парисын Их дуулгын нэгдүгээр тойргийн барилдаанууд эхэллээ.

  • ЭРЭГТЭЙ

-60 кг-ийн жинд B хэсэгт Л.Өнөболд эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогтоо Азарбайжан улсын Ахмед Юсифовтой учраа таарсан бол С хэсэгт Д.Амартүвшин эхний тойрогтоо мөн гоц мөргөлөө.

-66 кг-ийн жинд Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогтоо Аргентин улсын Таль Алмогтой учраа таарсан, Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн шатандаа Энэтхэгийн Жаслен Синх Саинитай таарлаа.

-73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн шатандаа Конго улсын Стив Калезитай таарлаа.

-Г.Одбаяр мөн гоц мөргөж дараагийн шатандаа Узбекистаны Гиёосион Бобоевтой таарлаа.

  •  ЭМЭГТЭЙ

-48 кг-ийн жинд D хэсэгт М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн шатандаа Австрийн Катарина Танзертай таарсан бол В хэсэгт Г.Наранцэцэг Оросын Алиса Кузнецоватай тааран барилдаж ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.

-52 кг-ийн жинд B хэсэгт Б.Хорлоодой эхний тойрогтоо Гүржийн Тетиана Левицка-Шукванитай барилдаж харамсалтай ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. Харин D хэсэгт Л.Сосорбарам эхний тойрогтоо Гүржийн Мариам Жанашвилитай тааран барилдаж яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Хаити улсын Сабиана Анестор.

-57 кг-ийн жинд Д.Сумьяа эхний тойрогтоо Францын Хелене Рекевьютэй тааран барилдаж яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Доминикан улсын Ана Роза.

-63 кг-ийн жинд Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн тойрогтоо шалгарлаа.


ПАРИСЫН ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулгын нэг Парисын Их дуулга өнөөдөр/2020.02.08/ эхэлж байна.  Энэ удаагийн Их дуулгын тэмцээнд таван тивийн 115 улсын 683 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй -60 кг, -66 кг, -73 кг эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг-ийн барилдаанууд тус тус зохион байгуулагдана. Монгол улсаас эрэгтэй 12 тамирчин, эмэгтэй 8 тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэй -60 кг-ийн жинд Д.Амартүвшин, Л.Өнөболд, эрэгтэй -66 кг-ийн жинд Г.Хэрлэн, Ё.Басхүү, эрэгтэй -73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар, Г.Одбаяр нар барилдах бол эмэгтэй -48 кг-ийн жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, эмэгтэй -52 кг-ийн жинд Л.Сосорбарам, Б.Хорлоодой, эмэгтэй -57 кг-ийн жинд Д.Сумьяа, эмэгтэй -63 кг-ийн жинд Б.Ганхайч нар барилдана.

Энэ удаагийн Парисын Их дуулгын тэмцээнд Хятадын жүдогийн үндэсний шигшээ баг албан ёсоор нэрээ татаж байгаагаа зарласан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэд 2020-02-08 192.82.74.37

Дамжуулахгүй юм уу ? Баттулга ерөнхийлөгч өө !

Avatar

Зочин 2020-02-08 202.9.40.47

https://live.ijf.org/gs_fra2020/live_video

Avatar

G 2020-02-08 66.181.161.6

Shuud damjuulah TV bgaa bolov uu.

Avatar

Зочин 2020-02-08 202.126.88.160

uragshaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж