Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2020.02.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Б .Ариунтуяа “Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар ДЭМБ-аас авсан мэдээллээр нийт тохиолдлын тоо 34722 хүрч, нас баралтын тоо 722, нийт нас баралтын түвшин нь хоёр хувьтай хэвээрээ байна. Сүүлийн хоёр хоногт халдвар авсан тохиолдлын тоо бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байгаа ч ахиад нэмэгдэж магадгүй. Өнөөдрийн байдлаар шинэ коронавирус БНХАУ-аас гадна дэлхийн 24 улсад бүртгэгдсэнээс эмж халдвар бүртгэгдсэн улс байхгүй. 24 улсаас гадна Токио хотын зэргэлдээх Ёкохома хотын боомтод өнгөрсөн даваа гаригаас эхлэн карантин тогтоосон. Нийт 3700 зорчигчдоос 61 хүн халдвар авсан. Тус өвчний тархалтын зэргийг энэ усан онгоцны зорчигчдод аваад үзэхэд 1.6 хувь буюу хоёр хувиас доош байгаа.
БНХАУ-аас хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсаас гарч байгаа тоо баримтад үндэслэх юм бол 17000 мянган тохиолдол буюу 92 хувь нь хөнгөн явцтай, 15 хувь нь хүндрээд 3 хувь нь хүнд зэрэгтэй. Хүндрэл нь өндөр настай, архаг хууч өвчтэй настай хүмүүст илэрч байна. ДЭМБ-аас тархалт багатай улс орнууд хувийн хамгаалах хэрэгслүүдийг нөөцлөхгүй байхыг анхааруулж байгаа” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү “ Хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн сэжигтэй тохиолдлын хариу бүгд сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй гэсэн үг. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.
Э.БУРАМ
Зочин 2020-02-08 59.153.113.16
Сайн байгаад баярлаж байна. Бид улам хичээж, халдвар хамгаалалтаа сулруулахгүй.,байхыг хичээе!!! Засгийн газрын хамт олон, Э. М-н сайд, халдвар судлагч, эмч ажилтан нартаа баярлаж, сууна бүгдэд нь баяр хүргэе.
Ахмад настан Б. С
Зочин 2020-02-08 103.212.119.239
Монгол маань ч мундаг байнаа. Цагаан хэл ам хүрчихвий
Zochin 2020-02-08 66.181.189.44
Sain ajillaj baina aa Ene khaldvariig ekh orondoo oruulakhgui baikhiig khicheegeerei Tsagaan sariin sartai kholbootoi reclam surtalchilgaa, khudaldaag khyazgaarlakh kheregtei
Зочин 2020-02-08 202.9.40.70
Сайхан мэдээ. Халуун цэг дээр ажиллаж байгаа Та бүхэндээ баярлалаа.
Зочин 2020-02-08 59.153.84.70
Наад коронавирусаас дутахгүй вирус болох гахай шувууны томуу h1n1 туссан байна гэсэн яагаад арга хэмжээ авахгүй байна аа
Үнэндээ итгэхгүй л байна шүү ЭМЯ-ныхаан 2020-02-08 192.82.73.160
Сэжиг бүхий санагдаж байна
Зочин 2020-02-08 202.179.26.246
Эрүүл мэндийн Сайд Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны ажилчид болон Онцгой байдлынхан даа, Маш их Талархаж байна, Зохион байгуулалт сайтай байгаа боломжоо ашиглаад үнэхээр Сайн ажиллаж байгаа Та нар минь, Мундаг байнаа,
Zochin 2020-02-08 202.126.88.191
Нямхүүд Улсын баатар цол өгье! Сайн зохион байгуулж байх шиг байна.