ХӨСҮТ: Тусгаарлагдсан есөн хүнээс коронавирусийн халдвар илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.08-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Тусгаарлагдсан есөн хүнээс коронавирусийн халдвар илрээгүй

ХӨСҮТ: Тусгаарлагдсан есөн хүнээс коронавирусийн халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/  өнөөдөр /2020.02.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Б .Ариунтуяа “Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар ДЭМБ-аас авсан мэдээллээр нийт тохиолдлын тоо 34722 хүрч, нас баралтын тоо 722, нийт нас баралтын түвшин нь хоёр хувьтай хэвээрээ байна. Сүүлийн хоёр хоногт халдвар авсан тохиолдлын тоо бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байгаа ч ахиад  нэмэгдэж магадгүй. Өнөөдрийн байдлаар шинэ коронавирус  БНХАУ-аас гадна дэлхийн 24 улсад бүртгэгдсэнээс эмж халдвар бүртгэгдсэн улс байхгүй. 24 улсаас гадна Токио хотын зэргэлдээх Ёкохома хотын боомтод өнгөрсөн даваа гаригаас эхлэн карантин тогтоосон. Нийт 3700 зорчигчдоос 61 хүн халдвар авсан. Тус өвчний тархалтын зэргийг энэ усан онгоцны зорчигчдод аваад үзэхэд 1.6 хувь буюу хоёр хувиас доош байгаа.

БНХАУ-аас хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсаас гарч байгаа тоо баримтад үндэслэх юм  бол 17000 мянган тохиолдол буюу 92 хувь нь хөнгөн явцтай, 15 хувь нь хүндрээд 3 хувь нь хүнд зэрэгтэй. Хүндрэл нь өндөр настай, архаг хууч  өвчтэй настай хүмүүст илэрч байна. ДЭМБ-аас тархалт багатай улс орнууд хувийн хамгаалах  хэрэгслүүдийг нөөцлөхгүй байхыг анхааруулж байгаа” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү  “ Хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн сэжигтэй тохиолдлын хариу бүгд сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй гэсэн үг. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж