&#34Mongolian Saturday&#34 үрээ 14 дугаартай уралдана

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

&#34Mongolian Saturday&#34 үрээ 14 дугаартай уралдана

Аравдугаар сарын 30, 31-нд АНУ-ын Лексингтон хотод "Breeders cup 2015" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Mongolian Saturday морины гарааны сугалаа өнөөдөр боллоо. Зүлгэн буюу зөөлөн хучилттай замын спринт төрөлд нийт 14 морь уралдахаас Mongolian Saturday 14 дугаарыг татжээ. Эхний болон сүүлчийн дугаарыг авсан морь бусад морьдоос байрлалын хувьд давуу гэж судлаач нар үздэг юм байна. Мөн уралдаан болохоос өмнө морьд гэмтэж бэртвэл орлуулах хоёр морийг нөөцөнд оруулдаг аж.

Өнгөрсөн жилийн аварга Bobby's Kitten болон Mongolian Saturday-г 15 хүн тутмын 1 нь түрүүлнэ гэж бооцоо тавьсан бол Английн хатан хааны нэрэмжит уралдаанд түрүүлсэн Undrafted-д 4 хүний 1 нь итгэл үзүүлж байна. Албан ёсоор эрхээ авсан морины эзэн уралдааны төлбөр болох 20 мянган ам.доллараа төлсөн бөгөөд түрүүлсэн морь 1 сая ам.доллар хүртэнэ.

"Breeders cup" тэмцээнийг дэлхий даяар NBC суваг шууд дамжуулах юм гэж АНУ-ын Сан-Франциско хотоос Ш.Самбуу мэдээллээ.

“Mongolian Saturday” нэртэй үрээ Тод манлай уяач “макс” Д.Ганбаатарын соёолон үрээ аж. Энэ үрээг анх Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар дааган насанд нь олон улсын “Keenland” дуудлага худалдаан дээр хожмоо хурдлах морь болно хэмээн шинжиж “макс” Д.Ганбаатарт худалдаж авахыг санал болгосон байдаг.

“Mongolian Saturday” цэвэр англи үүлдэрийнх аж. 2015 он гарснаас хойш нийт долоон том тэмцээнд уралдахдаа 2 түрүүлж, 3 удаа аман хүзүүлж, 2 удаа гурваар давхисан. Эдгээр амжилтаараа “Breeders CUP”-т уралдах эрхийг авчээ.

Эх сурвалж: www.breederscup.com

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж