Ёндоотой картын эхний азтан энэ сарын 12-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2020.02.08-нд нийтлэгдсэн

Ёндоотой картын эхний азтан энэ сарын 12-нд тодорно

Ёндоотой картын эхний азтан энэ сарын 12-нд тодорно

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жилийн ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулахаар болсон билээ. Тодруулбал, автобусны картны ард байдаг  12 оронтой тоог E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах юм.  Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болно.  Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай бөгөөд иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой юм.

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх аж. Азтанууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гаригт тодроно. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж