Коронавирус: 724 хүн нас барж, 2062 хүн эдгэрчээ | News.MN

Коронавирус: 724 хүн нас барж, 2062 хүн эдгэрчээ

Коронавирус: 724 хүн нас барж, 2062 хүн эдгэрчээ

Коронавирус: 724 хүн нас барж, 2062 хүн эдгэрчээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдөр /2020.02.08/-ийн байдлаар  нийт 34,858 хүн өвчлөөд байна. Харин нас барагсдын тоо 724-т хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 2,062 болжээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд коронавирусийн халдварын 17 мянган тохиолдол дээр анхан шатны шинжилгээ хийж дараах дүгнэлтэд хүрсэн байна.

Уг тайланд дурдсанаар, нийт халдвар авсан хүмүүсийн 82 хувьд нь хөнгөн, 15 хувьд нь хүнд, гурван хувьд нь ноцтой хэлбэрээр шинж тэмдэг илэрч байгаа аж. Түүнчлэн нийт халдвар авсан хүний тоог нас барсан хүнийхтэй харьцуулахад уг өвчнөөр үхэх магадлал хоёр ба түүнээс бага хувьтай байгаа юм. Ер нь бол ахмад настнууд, эсвэл суурь өвчтэй хүмүүс нас барах магадлал илүү өндөр байгаа гэнэ. Гэхдээ дээрх дүгнэлт, судалгааг зөвхөн Хятадын эрх баригчдын өгсөн мэдээлэл дээр үндэслэн хийсэн байна. судалгааг хийсэн мэргэжилтнүүд Хятадын Засгийн газрын мэдээлэлд итгэж байгаагаа илэрхийлээд, хөнгөн хэлбэрээр халдвар тусаад эмнэлэгт хандаагүй, эсвэл халдвар авсан ч нууц үедээ байгаа хүмүүсийг оруулж тооцоогүй тул бодит байдлаас зөрөх магадлалтай гэж үзэж байгаагаа ч мөн хэлжээ.

Эх сурвалж: Reuters

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-02-08 124.5.48.214

yg edgeed bn gsn medee ih homos bn shvv uvchluud bn udurt nemegdeed bn gsn l medee ih bgad bn ene deer yg yu gehew ee ain???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж