Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг Европ дахь хоёр дахь тоглолтоо Словен улсын Любляна хотод өнөөдөр /2020.02.08/ хийнэ. Монголын шигшээ Серб, Словен улсын сагсан бөмбөгийн холбоодын урилгаар хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцохоор өнгөрсөн сард Европыг зорьсон юм.
Олимпийн бэлтгэлийн эхний тэмцээнийг хоёрдугаар сарын 1-нд Серб улсад хийсэн. Энэ удаагийн тэмцээнд Э.Дөлгөөн, А.Гансүх, Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр нар оролцох бөгөөд Серб, Словен, Канад, Хорват болон Монголын баг тамирчид өрсөлдөх юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ