БНХАУ-аас ирэх иргэдийг агаарын болон төмөр замаар нэвтрүүлнэ | News.MN

БНХАУ-аас ирэх иргэдийг агаарын болон төмөр замаар нэвтрүүлнэ

БНХАУ-аас ирэх иргэдийг агаарын болон төмөр замаар нэвтрүүлнэ

БНХАУ-аас ирэх иргэдийг агаарын болон төмөр замаар нэвтрүүлнэ

БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг урд хөрштэй хиллэдэг бүх боомтоор нэвтрүүлэх хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Тиймээс БНХАУ-аас ирэх иргэдийг маргаашнаас эхлэн зөвхөн агаарын болон төмөр замын боомтуудаар хил нэвтрүүлнэ.  БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа аж. Нэгдүгээр сарын 28-наас хойшхи хугацаанд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар 5350 монгол иргэн эх орондоо буцаж иржээ.

Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаасан. Харин Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-08 185.26.153.23

Dear Minister of Health Mrs Sarangerel, Please close and shut down the border with China immediately instead of provoking to stop celebration of White Month of Mongolia. plus, stop all public works and private sector works and transportation for public including bus, trolleybus. Цагаан сарыг болих тухай ярихынхаа оронд Хятадын хилээ хаах, төр, хувийн хэвшлийн ажлуудыг бүгдийг зогсоох, нийтийн тээврүүдийг зогсоох хэрэгтэй, Эрүүл мэндийн сайдаа

Avatar

Зочин 2020-02-08 103.212.116.235

Давхар вагон онгоцоор

Avatar

Зочин 2020-02-08 192.82.71.67

хятадуудыг ерөөсөө оруулж болохгүй шүү,

Avatar

Иргэн 2020-02-08 192.82.71.199

Зөв зөв дэмжиж байна. Хөршүүдээ бодох хэрэгтэй шүү. Зовох цагт нөхрийн чанар танигдана

Avatar

Зочин 2020-02-08 66.181.190.205

3 сарын 2 хүртэл монгол улсад дотор халдвар тээгч байгааг илрүүлэх шаардлагатай тул гадаад улсаас нэг ч хүн оруулахгүй хөл хорих хэрэгтэй. Хилээ хаа, хилийн цэрэг гэж байгаа бол буутай зогсоо. Монгол байна уу гадаад хүн байна уу хамаагүй хилээр бүү оруул. Хятадад байгаа монгол хүнийг тэндээ 3 сарын 2 хүртэл байхыг тушааж байна. Хил хууль бусаар зөрчсөн хүнийг буудаж *л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж