Хурандаа Б.Саранбаатарыг шалгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Хурандаа Б.Саранбаатарыг шалгахаар болжээ

Урсгал сөрж явсан цагдаагийн машинд 12 настай охин дайруулан амиа алдсан хэрэг жил гаруй өмнө гарсан билээ. Тухайн үед анхан болоод давж заалдах шатны шүүх хурлаар тухайн машиныг жолоодож явсан Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн ял, харин урсгал сөрөх тушаал өгсөн хурандаа Б.Саранбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Тэгвэл өнөөдөр энэ хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцжээ. Ингээд машиныг урсгал сөрж явах тушаал өгсөн хурандаа Б.Саранбаатарын хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар болсон байна.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж