2006 онд хэвлэсэн 20 мянган төгрөгийг гүйлгээнээс татна | News.MN

2006 онд хэвлэсэн 20 мянган төгрөгийг гүйлгээнээс татна

2006 онд хэвлэсэн 20 мянган төгрөгийг гүйлгээнээс татна

2006 онд хэвлэсэн 20 мянган төгрөгийг гүйлгээнээс татна

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна. Тиймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулж болно.

Иргэдэд сануулахад, 2006 оны 20 мянган төгрөгийн дэвсгэрт нь  ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-08 66.181.161.20

Хуурамчийг нь яаж таних вэ?

Avatar

Зочин 2020-02-08 103.212.116.201

"… ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд… " гэчихжээ. Энэ чинь доромж, дорд хэллэг шүү. Харин …иргэд…" гэсэн бол болох байлаа. Нийтийг хамарсан тэнэгрэл газар аваад байгаа, гэж дэлхийн тэргүүлэх олон сэтгэгчид яриад байдаг энд бас нэг жишээ нь байна аа даа, янз нь

Avatar

ббб 2020-02-08 202.21.108.233

баруун этгээдэд зорчсон н гдг бас доромжлол уу

Avatar

Чамд л гэж хэлэхэд 2020-02-08 202.55.188.88

Шинэ нь цэвэр биш үү

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2020-02-08 202.179.25.40

дэвсгэр дээрх Чингис хааныхаа гэзгийг сайн гаргаж засвар хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоогийн хуучин дэвсгэр дээр гэзэг нь ээмэг болчихсон байнлээ.

Avatar

Зочин 2020-02-08 64.119.24.187

ЦАГААН САР БОЛОХ ГЭЖ БАЙГАА УЧРААС МОНГОЛ БАНК ШИНЭ 1000 5000 10000 ТЫН ДЭВСГЭРТҮҮД ГҮЙЛГЭЭНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХАНИАД ТОМУУ ИХ БАЙГАА УЧРААС ХУУЧИН ДЭВСГЭРТҮҮД, ХЭРЭГЦЭЭГҮЙ БАРАА БИЕ БИЕНДЭЭ ДАМЖУУЛАХААС ХАМААГҮЙ ДЭЭР ЮМ.

Avatar

Зочин 2020-02-08 192.82.74.204

Mungu l bol mungu. Shine huuchin yalgaagui. Orkoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж