Нийгмийн халамжийн дөрвөн төрлийн үйлчилгээг и-баримт апп ашиглан авах боломжтой болжээ. Тодруулбал, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгө, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгийг иргэд и-баримтад бүртгэлтэй өөрийн харилцах дансандаа авах боломжтой болсон байна. Үүний тулд та өөрийн бүртгэлээр и-баримт апп-д нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн ИЛГЭЭХ товчийг 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар таны и-баримтад бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдоно. Хэрэв ИЛГЭЭХ товч гарч ирэхгүй бол ebarimt апп-аа UPDATE хийгээрэй.
Дашрамд дурдахад, 2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон билээ. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсныг 188 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Мөн асаргааны тэтгэмжийг сар бүр 76 мянган төгрөгөөр олгодог байсныг 84500 болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэртээ асарч байгаа эцэг эхчүүдэд 114 мянган төгрөг олгож байсан бол 123100 төгрөг болгон тус тус нэмэгдүүлж, шинэчлэн тогтоосон.
Тухайлбал, одонгийн мөнгө болон насны хишгийг хоёрдугаар сарын 10-нд, бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг хоёрдугаар сарын 18-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгох юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ