“УБТЗ”-ынхан хэргийг нуусан уу?

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

“УБТЗ”-ынхан хэргийг нуусан уу?

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ажилтан галт тэргэнд дайруулж амиа алдсан хэрэг гарчээ. Уг хэргийн талаар “УБТЗ”-ынхан тас нуусан сурагтай. Анх олон нийтэд эл хэргийг салбарын сайд нь дэлгэсэн. Тэрбээр "Зөрлөгийн дарга нь ажлынхантайгаа архидаж, галт тэргэнд дайруулж амь насаа алдсан байна. Улмаар хөдөлгөөн 9 цаг саатсан" гэж  твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн юм. Зам, тээврийн сайд М.Зоригт дээрх асуудлаар “УБТЗ”-д шалгалт оруулсан бөгөөд замын дарга Д.Пүрэвбаатар “Тухайн хүн гэр бүлийн таагүй харьцаанаас болсон ч юм уу архи уусан үедээ шөнө дунд галт тэргэнд дайруулж амиа алдсан юм шиг байна” гэсэн тайлбар өгсөн байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байгаа бололтой.

Т.СОЛО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж