"Шивээхүрэн" боомтоор 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байна | News.MN

"Шивээхүрэн" боомтоор 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.08-нд нийтлэгдсэн

"Шивээхүрэн" боомтоор 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байна

"Шивээхүрэн" боомтоор 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байна

"Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг Хятадын хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд түр хааж, 28-наас цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Түүнээс хойш хоёрдугаар сарын 6-н хүртэл хоёр орны 1349 зорчигч, 843 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлжээ. Нүүрс тээвэрлэлтийн 50 компани үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн байдлаар 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байгаа аж.

Шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Шивээхүрэн боомтод онц халдварт өвчин гарах үеийн ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, холбогдох байгууллагуудтай харилцан ажиллагааг тодотгосон байна. Боомтын нөхцөл байдал болон зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн мэдээг хоёр цаг тутамд өгч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Одоогоор тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос шийдвэрлэсэн 10 сая төгрөгөөр халдвараас хамгаалах багаж хэрэгсэл, ариутгагч шингэн, биеийн дархлааг дэмжих витамин, шүүсээр алба хаагчдыг хангасан ч хоёр хоногийн нөөцтэй байгаа талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын  шуурхай бүлгийг тус боомтод ажиллах үеэр дуулгажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж