“Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнууд жагсаал хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнууд жагсаал хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийнхэнд хандаж, маргааш бүх нийтийг хамарсан жагсаал хийхээ мэдэгдлээ.

Учир нь тус компанийн Цанхийн зүүн уурхайд ажилладаг 203 хүнийг TT JV KO” компани рүү шилжүүлэхээр болсон билээ. Гэвч эдгээр ажилтнуудын зүгээс TT JV KO” компани руу шилжих асуудлыг эсэргүүцэн, суулт зарласан юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” компаниас шийдвэрээ буцаахгүй, ажилтнуудтай хэлэлцээрт хүрсэн хэмээн өнгөрөгч пүрэв гаригт мэдээлсэн билээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ийм мэдэгдэл хийж байв.

Харин ажилтнуудын хувьд удирдлагуудтай ямар нэг шийдвэрт хүрээгүй. Гэтэл удирдлагуудын зүгээс шийдвэрт хүрсэн мэтээр ташаа мэдээлсэн хэмээн үзэж байна.

Ажилтнуудын зүгээс нэгэнт энэ асуудалд шийдвэртэй тохиролцоонд хүрээгүй тул тэмцлийн дараагийн арга хэмжээнд шилжиж буйгаа мэдэгдсэн юм. Тэд маргааш 12.30 цагт жагсаал цуглаан хийхээ мэдэгдлээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж