Ц.Цэнгэл хоосон хоцров уу?

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Ц.Цэнгэл хоосон хоцров уу?

Ц.Цэнгэл хоосон хоцров уу?

Засгийн газар нэр бүхий 11 хүнийг Элчин сайдад нэр дэвшүүлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэлийг хавчуулж Болгар улсад суух Элчин сайдад санал болгосон.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх 11 хүнийг Элчин сайдаар томилох саналыг түдгэлзүүлснээр УИХ-ын хаврын чуулган нээгдтэл энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон юм.

Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч Засгийн газрын саналыг дэмжээгүй тул дахин зүтгүүлэх боломж ч хомсдож буй тухай яриа улстөрчдийн дунд өндөр авч байна. Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэл Элчин сайдаар томилогдох "шаанс" бүдгэрсэн тухай дуулдаж буй юм.

Гэтэл намынхан нь Элчин сайд болгоно гэж хөөргөснөөр  Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, албаа Д.Ганболдод шилжүүлсэн. Нэг үгээр хэлбэл, буцаад яамандаа очъё гэхэд боломжгүй болсон гэсэн үг.

Уг нь яамны Төрийн нарийн бичгийн даргын алба бол төрийн алба дотроо хамгийн дээд тушаал нь боловч голдог юм уу, өөр албан тушаалд хүч сорьж үзмээр санагдсан уу, Элчин сайдад горилсон нь их санасан газар есөн шөнө хоосон хононо болж, ажил ч үгүй, алба ч үгүй болгож мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж