Бүрхэг өдөр ч нарны тосоо заавал түрх

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Бүрхэг өдөр ч нарны тосоо заавал түрх

Бүрхэг өдөр ч нарны тосоо заавал түрх

Хүний арьс нарны хэт ягаан туяанд дасан зохицох үүрэгтэй меланин хэмээх бодисыг ялгаруулдаг. Меланин буюу арьсны будагч бодис нь арьс, үс, нүдний өнгийг тодорхойлохоос гадна гэрэл, хурц туяа зэргийг шүүх шүүлтүүр маягийн дархлааны үүрэг гүйцэтгэдэг.

Меланин нь нарны хэт ягаан туяаны цацрагийг өөртөө шингээн сарниулснаар арьсны эс гэмтэхээс сэргийлдэг. Меланин нь хар бор өнгөтэй тул нарны туяанд удаан байх тусам ялгаралт нь ихсэж арьс бор өнгөтэй болдог. Бид наранд борлолоо гэж ярьдаг нь нарны туяаны хорноос хамгаалан ялгарсан меланин нөсөөний өнгө байдаг.

Аливаа нарны тосны савлагаа дээр  SPF /Sun Protection Factor/ 20, 30, 50 зэрэг тэмдэглэгээ байдаг ба эдгээр нь дараах байдлаар арьсыг хамгаалдаг.

  1. SPF 2-4 – 50-75%
  2. SPF 4-10 – 85%
  3. SPF 10-20 – 95%
  4. SPF 20-30 – 97%
  5. SPF 50 – 99.5%

Нарны хэт ягаан туяа нь арьсанд шууд туссанаар арьсыг гэмтээх, эмзэгшүүлэх, хурдан хөгшрүүлэх, үрчлээ үүсгэх, хуурайшуулах, нөсөө толбо үүсэх болон арьсны хавдар үүсэх сөрөг нөлөөтэй.

Нарын тос нь үйлчилгээгээрээ хэд хэдэн төрөл байх ба үндсэн 2 /Sunscreen, Sunblock/ төрөл байдаг.

SUNSCREEN – Энэ төрлийн нарны тос нь нарны хэт ягаан туяаны хортой цацрагийг нөлөөллийг багасгадаг. Найрлага дахь гомосалат, октисалат болон оксибензон зэрэг бодис нь арьсанд шингэн цусны эргэлтэнд орсноор дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай байдаг.

SUNBLOCK – Энэ төрлийн нарны тос нь арьсанд шингэхгүй ба арьсан дээр гадаргуу үүсгэн нарны хэт ягаан туяаны цацрагаас хамгаалдаг. Найрлага дахь Титаны давхар исэл, цайрын исэл гэх бодисууд нь арьсанд аюулгүй ч толбо үүсгэдэг сул талтай.

Нарны хэт ягаан туяа нь урт /UVA/ болон богиноор /UVB/ тусдаг.

UVA – Энэ төрлийн туяа нь цаг агаарын байдал, улирал үл хамааран дэлхийн гадаргуу дээр тусдаг. Бидэнд нийтлэг анзаарагддаг алдаа бол “Өнөөдөр бүрхэг байгаа учир нарны тосоо түрхэхгүй ээ.” гэх байдал юм. Маш үүлэрхэг цаг агаарын нөхцөлд нарны хэт ягаан туяа 80% тусдаг. Бороотой үед ч мөн адил 80% тусдаг.

UVB – Үдийн нар буюу үд дундад нарны богино туяаны идэвхжил өндөр байдаг. Энэ туяанд 10-15 минут биеэ шарахад Д амин дэмийн нийлэгжил сайжирдаг.

НАРНЫ ТОСОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Нарны тосны савлагаа дээрх тэмдэглэгээг сайн хараарай.

  • UVA хамгаалалттай байх
  • Цацлага бус түрхлэг сонгох
  • Харшил үүсгэх эсэх
  • А амин дэм агуулаагүй байх
  • Зуун наст, ногоон цайны ханд зэрэг байгалийн гаралтай чийгшүүлэгч агуулсан байх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж