Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал болж, Ерөнхий сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг оролцлоо. Хурлаар үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, агаарын бохирдолтой байгаа Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэлээ. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэхэд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хийсэн ажлыг нэг үзүүлэлт болгон үнэлж, дүгнэдэг байх зарчмаар ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн тус хорооны 2015-2016 онд хийх ажлын чиглэл, Цэвэр агаар сангийн 2015 оны ажлын явцын сонсгол, сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашид нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зэрэг асуудал хэлэлцлээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Улаанбаатарын Утааг Багасгах 2015-10-27 202.70.36.58

Улаанбаатарын утааг бууруулах нь 2-р цахилгаан станцыг 10 гаруйхан сая доллар-р "засварлаад" бүтэх, эсвэл зуух тараагаад шийдэгдэх асуудал биш. асуудлынхаа мөн чанар,хэмжээ, шаардагдах зардлыг бодитоор харах хэрэгтэй.Шийдэл бол байна.харамч хүн 2 төлдөг. 10, 20 тэрбум төгрөг зарцуулаад,юм хийж байна гэж бодоод, түүнээс үр дүн гарна гэж горьдох хэрэггүй.зуух хийсэн компани л жаахан мөнгө хийнэ.тэгээд үр дүн гарахгүйг тэд ч мэдэж байгаа. Аймгийн төвийн утааг бууруулах дайны юм бол ийм мөнгөөр хийж болох байх. Улаанбаатарын утааг эрүүл аж төрөх хэмжээнд хүртэл бууруулах ажил өндөр өртөгтэй.хэдэн зуун сая доллараар шийдэгдэнэ.Нэг бол төр санхүүжүүлээд шийд, хэрэгжүүл.Чадахгүй бол тэрийгээ хэлээд зохих хэмжээнээс илүү агаар бохирдуулахыг хоригло, хугацаа тавиад хууль гарга. 2019,2021 оноос эхлэн Улаанбаатарт түүхий нүүрсээр ажилладаг зуух ашиглахыг хориглоно гэдэг ч юм уу.Тэр хооронд хүмүүс аргаа олно биз.Хүмүүс жагсана, бөөн юм болно.зарим улс төрд орох санаатай хүмүүс цуг жагсана. юм юм л болно.тэглээ гээд буцах хэрэггүй.Өөр шийдэл байхгүй.Нүүрс түлдэг хүмүүс ч гэсэн бас ойлго л доо.Тэгэхгүй бол бид, дараа үе маань биеийн болон сэтгэцийн хувьд "асуудалтай" болж байна.хохирч байна.Эхнээсээ биш болчихсон нөхдүүд "талбайн" хойд ордонд нэг биш л байна.мэдсээр байж энэ хэрэггүй дэд сайд нараа, хариуцах юм байхгүй сайд (ЭС),(АҮ) яамаа цомхотго л доо. тэндээс хэмнэсэн мөнгөөр л шийдчихнэ.зөв шийдлээ олвол 4-6 жилийн дараа Улаанбаатарын утааг бууруулж болно.түүнээс наана буурахгүй, боломжгүй.Үнэнийг хүмүүст хэл.тэднийг бүү чамла, тэд ойлгоно.

арилгах 2015-10-27 122.201.24.206

Агаарын бохиролыг бууруулах зорилт тавиад буурахгүй байгааг бүгд харж байна. Утааг арилгах ТОМ зорилт тавих хэрэгтэй. Агаарын бохирдол буурна.

Зочин 2015-10-27 202.179.28.241

Агаарийн бохирдол гэхээр олон жил олон янзын зуух ярьж, зарж ирсэн зуухаар шийдэгдэхгүй нь тодорхой болсон дахиж л бүү зуух яриарай?

88671597 2015-10-27 112.72.13.103

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср incorvuz@mail.ru Утас:88671597