Британийн төрийн ордонд үнэг сул чөлөөтэй явж байсан хачирхалтай хэрэг гарчээ. Үнэг хэрхэн төрийн ордонд тэр ч байтугай хамгийн дээд албан тушаалтнуудын оффист орж ирсэн нь тодорхой бус байгаа гэнэ.
Үнэгийг барих ажиллагаа шуурхай эхэлж, хэд хэдэн давхраар бээлийтэй хүмүүс үнэгийг хөөсөөр арайхийн барьж авчээ. Эцэст нь цагдаа нар үнэгийг хайрцганд тусгаарлан гаргаад Уайтхаллын гудамд сулласан байна.
Улстөрчид болон төрийн албан хаагчид болсон үйл явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ
The fox has been taken out of Parliament. Excellent work! pic.twitter.com/o8L7vQKopn
— Kate Ferguson (@kateferguson4) February 6, 2020
Сүүдрийн засгийн газрын байгаль орчны сайд асан Керри МакКарти "Үнэг айлд орсон хэд хэдэн тохиолдол байдаг. Гэхдээ өнөөдөр төрийн ордонд, бүр хоёр давхарт үнэг гарч ирсэн байна" хэмээн твиттер дээрээ бичжээ. Мөн консерватив намын гишүүн Жулиа Лопез "Ажлаасаа гарч явахдаа гүйдэг шатаар үнэг явж байхыг үзлээ. Бид 2017 оноос хойш төрийн ордонд олон сонирхолтой үйл явдлын гэрч болсон ч энэ бол хамгийн шилдэг нь байлаа" хэмээжээ.
Харин сангийн яамны ажилтан Жо Жонсон "Цагаан ордны амьтдын орон тоо гүйцээгүй байгаа бололтой. Нэг үнэг цагаан ордонд орж ирээд дөрвөн давхарт гарсан байна" хэмээн бичжээ.
Эх сурвалж: independent.co.uk
Холбоотой мэдээ