Улсын онцгой комиссын “шуурхай бүлэг” Шивээхүрэн боомтод ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Улсын онцгой комиссын “шуурхай бүлэг” Шивээхүрэн боомтод ажиллана

Улсын онцгой комиссын “шуурхай бүлэг” Шивээхүрэн боомтод ажиллана

ЗТХЯ, МХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон АТҮТ, ХӨСҮТ-ийн бүрэлдэхүүнтэй Шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллаж байна.

Замын-Үүд боомтод энэ сарын 06-ны өдөр ажиллаж, боомтын үйл ажиллагаа, шинэ коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа. Тус боомтын хувьд гол ачааллын үеийг амжилттай даван туулсан бөгөөд хязгаарлалтын хугацаанд энэ баг бүрэлдэхүүнээрээ ажиллах бүрэн боломжтой, харин нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц багассан, тоног төхөөрөмжийн асуудлыг яаралтай шийдэх зэрэг асуудлууд байгааг энэ үеэр хөндөж байв.

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хувьд эрдэс баялгийн тээвэрлэлт багассан хэдий ч хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгах материалын нөөц дуусаж байгаа, албан хаагчид уртасгасан цагаар, нэг ээлжийн хувцастай ажиллаж байгаа бөгөөд нэг термокамертай, зөөврийн дулаан хэмжигчээр ачааны автомашины жолооч нарын биеийн халууныг хэмжиж байна. Гашуунсухайт боомтоор орох чиглэлд 01 дүгээр сарын 28-аас 02 дугаар сарын 05-ны хооронд нийт 2615 Монгол иргэн, 36 БНХАУ-ын иргэн, 1432 тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн дагуу хяналт, шалгалтад оруулж, улсын хилээр нэвтрүүлжээ.

Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор ариутгал халдваргүйтгэл,тусгаарлах байрны асуудал хүндрэлтэй байгаа ч хил дээрх хяналтыг өндөржүүлэх, асуумж тандалт, үзлэг, халдваргүйтгэлийг сайтар хийх, байгууллагууд нягт хамтран ажиллахыг МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан анхаарууллаа.
Шивээхүрэн боомтоор эрдэс баялаг тээвэрлэлт хийгдэж байгаа бөгөөд 02.06-ны өдөр 171 ачааны автомашин хилээр гарч, 152 автомашин хилээр нэвтэрчээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хил дээр ажиллаж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар хамгаалах хэрэгтэйг сануулж, нөхцөл хүнд байгаа талаар Засгийн газарт танилцуулна гэв.

Шуурхай бүлэг өнөөдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод ажиллана.

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж