Америк эмэгтэй сансарт хамгийн удаан аялсан эмэгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Америк эмэгтэй сансарт хамгийн удаан аялсан эмэгтэй боллоо

Америк эмэгтэй сансарт хамгийн удаан аялсан эмэгтэй боллоо

NASA-ийн сансрын нисэгч Кристина Кок нэг нислэгээр сансарт хамгийн удаан аялсан эмэгтэй болж түүхэнд бичигджээ. Тэрбээр Оросын нисгэгч Александр Скворцов, Италийн нисгэгч Лука Пармитано нарын хамт тойрог замд 328 хоног ажиллаад өчигдөр /2020.02.06/ эх дэлхийдээ буцаж ирсэн юм.

Өдгөө 41 настай Кристина Кок нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд дэлхийгээс хөөрсөн бөгөөд энэ хугацаанд дэлхийг 5,248 удаа тойрч, өдөр бүр 16 удаа нар мандаж, жаргахыг харж, зургаан удаа задгай сансарт гарч, нийтдээ 223 сая километр зам туулжээ.

Мөн тэр АНУ-ын эмэгтэй сансрын нисэгчдийн өмнөх дээд амжилт болох Пэгги Уитсоны 288 хоногийг гүйцэж, эрэгтэй дээд амжилт болох Скотт Кэллигийн 342 хоногт хүрэхэд хэдхэн хоног дутсан юм. Одоогоор сансарт нэг удаагийн нислэгээр хамгийн удаан ажилласан дээд амжилтыг Оросын сансрын нисгэгч Валерий Поляков нэг жил хоёр сартай эзэмшиж байгаа юм.

Эх сурвалж: Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж