Цалин хасахыг БХ дэмжсэнгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цалин хасахыг БХ дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Цалин хасахыг БХ дэмжсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Сүүлийн үед шүүгчдийн цалинтай хамаатуулж хууль хяналтын байгууллагынхны цалин өндөр гэсэн ойлголт нийгэмд үүсээд байна. Өнөөдөр яам, тамгын газар ажиллаж байгаа хүмүүсийн цалин 500-600 мянган төгрөг л биз дээ. Цалин бууруулах асуудлыг зөв өнцгөөс авч үзэх ёстой. Тухайлбал, насаараа хянагч хийж байгаа хүний цалин бодит амьдрал дээр хэдээр буурч байгаа вэ ” гэв.

Уг асуултад Сангийн сайд Б.Болор “Хуулийн салбар гэж цалингийн хасалтыг ялгаварлах асуудал байхгүй. Хянагч нарын цалин дунджаар 554 мянган төгрөг байдаг. Ирэх жил хянагч нарын цалинг бууруулахгүй. Энэ жилийн түвшинд нь барина. Төрийн дээд албан тушаалтан болон улс төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах асуудал яригдаж байгааг улстөрчид сайн ойлгох ёстой Төрийн захиргааныхны цалинг буруулсан нь баахан цомхотгол явуулж байснаас тодорхой тооны албан хаагчдын цалинг бууруулаад явах нь зөв гэж үзсэн” гэв.

Энэ үеэр АТГ, ШШГЕГ, ХХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд одоогийн байдлаар хэдэн төгрөгийн цалин авдаг , уг цалин нь ирэх оны төсөвт тусгасан шиг бууруулахаар болбол  хэдэн хувиар буурах тухайд тайлбар хийсэн юм. Хууль шүүхийн байгууллагуудын удирдлагуудын хийж буй тайлбараар бол ихэнх байгууллагын төсөв 10 хувиар буурч орж ирэх гэнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт цалин хасах шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд “Атар” талхны үнэ 2012 онд 630 төгрөг байсан бол одоо 1150 төгрөг болж өссөн байна. Иймээс үнийн өсөлттэй уялдуулж харин ч хоёр дахин нэмэгдүүлэх ёстой” гэлээ.

Сангийн сайд Б.Болор хэлэхдээ, “Эдийн засаг хүнд байгаа үед цалин бууруулах нь авдаг л арга хэмжээ. Мөнгө санхүү сайжирсан үед өсгөж болно. Одоогийн байдлаар бид урсгал зардлыг 2012 оны түвшинд авчирсан” хэмээн тайлбарлалаа.

Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд дээрх байгууллагуудын удирдлагад хандаж, сүүлийн арван жилийн хугацаанд төсөв нь хэрхэн тэлж ирснийг тодруулсан. Ингэхэд хууль хяналтын байгууллагуудын төсөв жил ирэх бүр өссөн дүнтэй байв. Иймээс УИХ-ын дарга З.Энхболд, “Өнгөрсөн арван жилд хууль шүүхийнхний гэлтгүй нийт төсөвт байгууллагуудын төсөв 5-10 дахин нэмэгдсэн. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар ТҮЦ машин суурилуулсан. Ийм байтал орон тоогоо танаагүй байдаг. Одоо орлоготой байх үеийн тэлсэн зардлаа хумья гэж байна. Одоо цалинг 10 хувиар бууруулахад болохгүй зүйлгүй” гэсэн саналтай байгаагаа хэллээ. Ингээд цалинг хасахгүй байх тухай гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад олонх цалин хасах шаардлагагүй гэж үзлээ.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-27 103.229.120.38

СОЦ ҮЕД БИДНИЙГ ИХ ЯДУУ АМЬДАРЧ БАЙГАА ГЭЭД Л ХУЦААД БАЙСАН АРДЧИЛАГЧИД ОДОО ХАРИН БИДНИЙГ ЯАЖ ИЙМ АЙМШИГТАЙ ЯДУУРУУЛЖ ЭНЭ ЕРТӨНЦИЙН ШИВИГ БОЛГОЖ БАЙНАА

Зочин 2015-10-27 202.179.7.84

2013-2014 онд үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж Алтанхуяг сайд байхдаа бүх юм сайн сайхан байна одоо бидний Монголчууд хамгийн их жаргалтай сайн сайхан амьдарна гээд байсан биздээ одоо бүүр байталаа ард түмний хармаанд засаг гар дүүрэх шив дээ нөгөө үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг хэн нь идсэн бол доо хөөрхий

та нар муу пиздакууд ажиллаа муу хийснээс болж би 2015-10-27 112.72.13.174

та нар муу пиздакууд ажиллаа муу хийснээс болж би яагаад цалингаа хасуулан гэж. муу новшууд ард түмэний төрийг удирдаж чадахгүй бол зайлаач.

Зочин 2015-10-27 103.229.120.147

Багш, эмч нарын цалинг хасч болохгүй ээ!!! Яагаад гэвэл тэдэнд чинь хасуулаад байх цалин гэх юм угаас байхгүй!!! Харин УИХ, ЗГ-ын гишүүдийн хэрээс хэтэрсэн их цалинг багш, эмч нарын цалингийн түвшинд хүртэл хасах хэрэгтэй!!! Та нар үнэхээр ард түмнийхээ төлөө зүтгэх зорилготой л юм бол ингэж шийдэх ёстой шүү!!!!!!!!

иргэн 2015-10-27 202.72.247.249

Төрийн өндөр албан тушаалтны цалинг хасна гэсэн боловч өнөөдөр багш нарын цалинг хасаж эхэллээ. Мөнгө байхгүй учраас сургуулиуд багш нарын ур чадварын мөнгийг өгч чадахгүй болсныг мэдэгдэв.Цаашдаа төсөв хүндэрвэл анги даалт болон бусад нэмэгдлүүдийг хасах бизээ

vbnbnmnb 2015-10-27 202.179.10.150

Төрд шургалсан луйварчдын тарьсан гайг бид үүрээд байхдаа яахав,тэр тэлсэн нэмсэн орон тоог л хасчих,%бас тансаг,хэрэгцээ багатай зардлуудаа хасчих

Зочин 2015-10-27 203.194.116.13

энэ хагас хүүрнүүд ирэх сонгуульд гархаа бодоод л ингэж байна салаавч өгнөө. май бө г с долоож цэвэрлэ.

Зочин 2015-10-27 203.194.116.13

энэ хагас хүүрнүүд ирэх сонгуульд гархаа бодоод л ингэж байна салаавч өгнөө. май ***** долоож цэвэрлэ.

88671597 2015-10-27 112.72.13.103

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср incorvuz@mail.ru Утас:88671597

hehe 2015-10-27 202.131.231.11

haan ch bai turiin, huviin, uuriin huvi nemree oruuldagui l bol zeeltei ch baisan hamaa baidag eum uu? hen negen uur hunii umnuus hulsuu gargaj ajilchihaad deereesn zeeliin tulj baigaa uzegdel baina shu dee!!! Turiin alban haagch nar heregtei heregui olon hun baina. heregteign demjiildaa, yagaad boldogui eum be? harin heregui ter awilgal awsan, ajil hiidegui humuusiig zeeltei zeelgui yamrch nuhtsuld bsan zailuulah heregtei shdee!!! ternii orond ter ajil hudulmur hiij baigaa humuusee demjmeer eum!!!

hehe 2015-10-27 202.131.231.11

tsalin hasah heregui shu dee. Goln ter olon heregui oron toogoo tsuuluh heregtei eum bish uu! Heregtei negn uldej niigemdee nemer bolj baiwal tsalingiin nemeh bas tiim buruu zuil bish baih. Heregui humuusiig hasah bol tatwar tulugch bidnii mungiig hemnej ulmaar irgen hunee hundelsen zuw shiidel bolno gej itgej baina. Haramsaltain Mongolchuud bidnii hulsuur tsuglarsan tuswiig hamaagui tsalin hasahgui nereer uren taran hiij baigaag harah hecuu eum. Uuln turiin alban haagch nar niigmiin sain saikhny tuluu l baigaa gej oilgodog, gewch niiteer tejeelgesen heseg buleg humuus bolj baina daa!!!

зочин 2015-10-27 112.72.13.94

Шүүгч, хуулийнхны цалин сайдын цалингаас давах ёсгүйг хуульчичих. тэгээд бүгдийнх нь цалинг сэхэл авталаа 40 хувиар хасах хэрэгтэй. Арми, хилийн цэрэг, цагдаа, шийдвэр гүйцэтгэл гээд мөрдэстнүүдийн орон тоог цомхотгох цаг нь болсон. ялангуяа арми, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр, тагнуул дэндүү данхар болж дээ. хасаач.

Зочин 2015-10-27 202.126.89.143

Manai avgai бусдын нэгэн адил моргейжийн зээлтэй байгаа. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ

UIH 2015-10-27 202.179.11.74

UIH iim humuust taalagdahgui shiidver gargaj chadahgui dee gej bodoj bsan chini yag l minii bodsonoor bolloo doo. Tedend zasag hundreh ni hamaagui humuust taalagdah ni l chuhal shuu dee. Tegeheer ted eruul saruul shiidvert hezee ch hurch chadahgui. Ene ni songuuliin majoritar togtoltsoonii l gai....