Коронавирусийг 40 минутад илрүүлэх төхөөрөмж бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Коронавирусийг 40 минутад илрүүлэх төхөөрөмж бүтээжээ

Коронавирусийг 40 минутад илрүүлэх төхөөрөмж бүтээжээ

Хонконгийн их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийг маш хурдан хугацаанд илрүүлэх зөөврийн төхөөрөмж бүтээжээ. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар коронавирусийн халдварыг ердөө 40 минутын дотор илрүүлэх боломжтой аж.

Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулиас өчигдөр /2020.02.06/ хийсэн хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор олон нийтэд танилцуулжээ. Хамгийн сүүлийн үеийн микро чип бүхий технологиор бүтээсэн уг аппарат нь дээжийг секундэд 30 градусаар халаах замаар халдварыг илрүүлэх юм байна. Харин одоогийн ашиглаж буй илрүүлэх арга нь дээжийг секундэд 4-5 градусаар халаах хүчин чадалтай гэнэ.

Өөрөөр хэлбэл, температурыг аль болох хурдан өсгөх тусам үр дүн илүү хурдан гарах боломжтой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Эрдэмтдийн баг шинэ бүтээлээ Европын холбооны стандартаар баталгаажуулж, албан ёсны сертификатаа авсан байна.

Одоогоор энэ төхөөрөмжийг Өмнөд Хятадын Гуандун мужийн Шэньжэнь ба Гуанчжоу хотын Өвчний  хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдэд байршуулан туршсан бөгөөд дахин хоёр шинэ төхөөрөмжийг халдварын голомт болсон Хубэй муж руу илгээсэн байна.

Эх сурвалж: XINHUA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж