“Хоггүй шинэлцгээе” аяны хүрээнд бүх нийтээрээ их цэвэрлэгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

“Хоггүй шинэлцгээе” аяны хүрээнд бүх нийтээрээ их цэвэрлэгээ хийнэ

“Хоггүй шинэлцгээе” аяны хүрээнд бүх нийтээрээ их цэвэрлэгээ хийнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сар шинийн баярыг угтан “Хоггүй шинэлцгээе” аяныг өрнүүлээд байгаа.

Энэхүү аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гарган нутаг дэвсгэрийн хэмжээнд аяныг өрнүүлж, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо.
Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, гэрлийн шон болон бусад газар наасан зарлал, наалтыг хуулах, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс хашлагыг угааж цэвэрлэх юм.
Их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, нэгжүүд, 1-20 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, Хог тээвэр, үйлчилгээний байгууллагууд, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль, Сууц өмчлөгчдийн холбоод оролцоно.
Мөн ажил хайгч иргэдийг түр ажлын байраар хангаж бүх нийтийн их цэвэрлэгээнд хамруулна.
Иймд аж ахуйн нэгж байгууллагууд, албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж