“Шимэгч” 57 кино наадмаас 55 шагнал хүртжээ | News.MN

“Шимэгч” 57 кино наадмаас 55 шагнал хүртжээ

“Шимэгч” 57 кино наадмаас 55 шагнал хүртжээ

“Шимэгч” 57 кино наадмаас 55 шагнал хүртжээ

Удахгүй болох Оскарын шагналын зургаан төрөлд нэр дэвшээд буй Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хугийн “Шимэгч” өнгөрсөн хугацаанд нийт 57 кино наадмаас 55 шагнал хүрсэн байна. Өнгөрсөн оны тавдугаар сард нээлтээ хийсэн уг кино нь Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэнээр дэлхийн кино сонирхогчдын анхаарлыг татаж, үүнээс хойш шагналын хур буусаар байгаа юм.

Каннын кино наадмаас хойш Сиднейн кино наадамд, Алтан бөмбөрцөг, Локарно олон улсын кино наадам, болон Хойд Америк, Европ, Ази, Ойрхи Дорнодын кино наадмуудад амжилттай оролцож олон арван шагналын эзэн болжээ.

Энэхүү кино нь АНУ-ын үзэгчид, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй 2020 оны Алтан бөмбөрцөг кино наадмын “Гадаад хэлээрх шилдэг кино”-гоор шалгарсан нь уг шагналыг хүртсэн Өмнөд Солонгосын анхны кино болсон байна. “Шимэгч” 92 дахь удаагийн Оскарын кино наадмын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг эвлүүлэг”, “Шилдэг зураач”, “Гадаад хэлээрх шилдэг кино” шагналд нэр дэвшжээ. “Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн “Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл “1917” киноны дунд өрнөнө хэмээн олон нийт таамаглаж байна.

Эх сурвалж: KOREATIMES

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мэндээ 2020-02-07 66.181.161.8

Энэ Шимэгч гээд Солонгос кино дэлхийн кино урлагийн салбарт өөр хэв загвар хандлага авчрах болно. Гайхах зүйлгүй.

Avatar

Мэндээ 2020-02-07 66.181.161.8

Солонгосын кинонууд одоо дэлхийд алдартай болсон. Нэг ангитай Солонгос кинонууд гоё шүү.

Avatar

Ээгий 2020-02-07 64.119.20.41

үгүй байхаа Солонгос кино урлагаа дэмжих лобби хийсэн байхаа. Би энэ киноноос юуч ойлгоогүй энэнээс гоё Солонгос кино зөндөө үзэж байсан.

Avatar

Zochin 2020-02-07 64.119.17.234

Ёстой хүмүүс гадуур яриад л бичээд байхаар нь Юнивишнээс аваад үзсэн чинь хог байна лээ. Иймэрхүү хог яахаараа кино наадмаас шагнал авдаг байнаа.

Avatar

Ами 2020-02-07 46.114.7.55

Кино чиний чадалд хүрээгүй гэхээс илүүтэйгээр чи киноны чадалд хүрээгүй бхоо

Avatar

Zochin 2020-02-07 64.119.17.234

Cham shig oyunii homsdoltoi humuusiin tuhai kino baina lee

Avatar

Soyoloo 2020-02-07 202.55.188.35

Saihan hellee. Kkk

Avatar

Пороро 2020-02-07 64.119.20.41

үгүй байхаа Солонгос кино урлагаа дэмжих лобби хийсэн байхаа. Би энэ киноноос юуч ойлгоогүй энэнээс гоё Солонгос кино зөндөө үзэж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж