“Шимэгч” 57 кино наадмаас 55 шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

“Шимэгч” 57 кино наадмаас 55 шагнал хүртжээ

“Шимэгч” 57 кино наадмаас 55 шагнал хүртжээ

Удахгүй болох Оскарын шагналын зургаан төрөлд нэр дэвшээд буй Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хугийн “Шимэгч” өнгөрсөн хугацаанд нийт 57 кино наадмаас 55 шагнал хүрсэн байна. Өнгөрсөн оны тавдугаар сард нээлтээ хийсэн уг кино нь Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэнээр дэлхийн кино сонирхогчдын анхаарлыг татаж, үүнээс хойш шагналын хур буусаар байгаа юм.

Каннын кино наадмаас хойш Сиднейн кино наадамд, Алтан бөмбөрцөг, Локарно олон улсын кино наадам, болон Хойд Америк, Европ, Ази, Ойрхи Дорнодын кино наадмуудад амжилттай оролцож олон арван шагналын эзэн болжээ.

Энэхүү кино нь АНУ-ын үзэгчид, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй 2020 оны Алтан бөмбөрцөг кино наадмын “Гадаад хэлээрх шилдэг кино”-гоор шалгарсан нь уг шагналыг хүртсэн Өмнөд Солонгосын анхны кино болсон байна. “Шимэгч” 92 дахь удаагийн Оскарын кино наадмын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг эвлүүлэг”, “Шилдэг зураач”, “Гадаад хэлээрх шилдэг кино” шагналд нэр дэвшжээ. “Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн “Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл “1917” киноны дунд өрнөнө хэмээн олон нийт таамаглаж байна.

Эх сурвалж: KOREATIMES

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж