УИХ-ын гишүүний туслахыг цомхотгохыг дэмжлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын гишүүний туслахыг цомхотгохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүний туслахыг цомхотгохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг, намын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг цомхотгохоор болж, шийдвэрлэлээ. Тодруулбал, намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон 28 гишүүн бүр туслахгүй, тойргоос сонгогдсон 48 гишүүн тус бүртээ зөвхөн нэг туслахтай ажиллах Засгийн газрын санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээд байгаа юм.

Үүнтэй УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, “Гишүүний туслах ч бусдын нэгэн адил моргейжийн зээлтэй байгаа. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэж байлаа.

Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх байнгын хорооноос дэмжлэг хүлээгээд байгаа гишүүдийн туслахыг цомхотгох санал чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээх эсэхээс шалтгаалж эцсийн шийдвэр гарах юм.

Онцлоход, УИХ 2014 онд 2015 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэж байхдаа тойргоос сонгогдсон гишүүний нэг туслахыг, намын жагсаалтаар сонгогдсон гишүүний нэг туслахыг тус бүр цомхотгож байсан юм. Ингэснээр тойргоос сонгогдсон гишүүн хоёр туслахтай, намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүн нэг туслахтай үлдсэн нь одоо дахиад цомхотгогдож мэдэхээр болоод байна.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын 2016 оны төсвийн урсгал зардлаас 667,1 сая төгрөгийг хасч, хөрөнгө оруулалтад шилжүүлэх санал олонхийн дэмжлэг хүлээлээ.

УИХ-ын Тамгын газрын газрын ерөнхий нарийн бичгийн даргын тайлбарласнаар бол шинээр бүрдэх УИХ-д ажиллах гишүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор дээрх зохицуулалтыг төсөв дотор нь хийх шаардлагатай аж.

Үүнийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эсэргүүцэж “Нэгэнтээ УИХ-ын даргын зөвлөл, Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн 2016 оны төсвийн хуулийн төслийг бид дэмжих ёстой. Засгийн газрын оруулж ирснээр явуулах ёстой” гэж байв.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-27 202.21.106.148

Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд АН-ын бууны ноход байна. Яг үнэндээ АН 2012 онд олонх болсноос хойш өөрсдийн намын 25656 хүнээ төрийн албанд оруулж жинхэнэ төрийн мөнгөөр сул тэжээж байгаагаа нуух гэж ийм алхам хийж ард түмний анхаарлыг өөр зүйлд хандуулж байгаа нь энэ.

Эрдэмтэн 2015-10-27 202.21.106.148

Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд АН-ын бууны ноход байна. Яг үнэндээ АН 2012 онд олонх болсноос хойш өөрсдийн намын 25656 хүнээ төрийн албанд оруулж жинхэнэ төрийн мөнгөөр сул тэжээж байгаагаа нуух гэж ийм алхам хийж ард түмний анхаарлыг өөр зүйлд хандуулж байгаа нь энэ.

Зочин 2015-10-27 43.242.243.53

наад туслах нэртэй ард түмний мөнгөөр цалинжичхаад тагнуул хийгээд байдаг хүмүүсээр яах юм бэ. бүгдийг нь хал. өөрөө тагнуул хийсэн буруугаа чихэж байхад амар гээгүй л бол.

Зочин 2015-10-27 103.229.120.38

ЗӨНӨГ ДЭМБЭРЭЛ ТУСЛАХАА ЯАСАН ГЭЭД БАЙДАГ БИШ БИЛҮҮ ХӨӨРХИЙ

МОНГОЛ 2015-10-27 122.201.22.198

УИХ-ын гишүүн гэгч халдашгүй дархан эрхтэй амитан, туслах гэж нэг биш хэд хэдэн хүнээр юмаа хийлгэнэ, яам газруудаас бэлтгээд гар дээр нь тавьсан юмыг олигтой гаргаж ойлгохгүй, бас хуралдаа суухгүй гадаад дотоодоор доншуучилна....Өнөөгийн 76 "гахайг" 2016 онд бүгдийг заазалж "хиам" болговол таарна.......

Зочин 2015-10-27 182.160.32.244

tuslahuud ni sard hediig avdag yum.

Зочин 2015-10-27 182.160.32.244

tuslahuud yaagaad zeeltei baidag yum ulsaas tsalin avdag bizdee.

юу ч гарахгүй 2015-10-27 43.242.243.53

энэ ЭШАд мэргэжлийн хүмүүст нь төсөл өгөхгүй мөртөлөө ямар ч юм бүтээхгүй багш нарт, тэр яамны ажилтан нь хүртэл өөрөө 2-3 нь төсөл авчихсан цалингийнхаа хажуугаа сууж байдгийг хуулиар болиул. БЯ-ны хуулиуд гэж дандаа өөрсдөдөө зориулсан давхар цалин идэх гэсэн хуулиуд. за тэгээд үр дүн гаргачихдаг бол яахав, гаргахгүй. гарчихдаг юм бол нар баруунаас гарна. Монголд төсөл хийх онцлог ч гэх шиг тэнэг сэдэвээр төсөл хариуцсан мэргэжилтэн нь өөрөө өөрийгөө шалгаруулаад мөнгө идээд байдаг.

Зочин 2015-10-27 103.229.120.49

Туслахууд төрд бол ямар ч хэрэггүй. Эрхмүүд хүүхдүүдээ, ах дүү, нутаг ус, намынхаа гээд авцан сул цалинтангууд л байгаа ш дээ. Зарим нь мини банзалтан. Бүгдийг цомхотгох хэрэгтэй.

Зочин 2015-10-27 202.21.116.99

tsunh bariachid... muuhai albanii henhegtei gej bgaa... Boloogui bas herendee horchin garuud.... Muuhai mini tusg*****

Зочин 2015-10-27 103.57.92.137

мини банзалтангууд өнгөрлөө дөө гэхдээ балбаж балбачихаад хөөгөөд явуулахаар нөгөөх нь нууц задлах гээд хэцүүхэн байх байхдаа

Зочин 2015-10-27 202.70.44.146

гишүүдийн туслах нэртэй ажил хийдэгүй хүү нь охин нь ах дүү нар л байдаг шүү дээ үүнийг болиочээ

Зочин 2015-10-27 202.70.44.146

гишүүдийн туслах нэртэй ажил хийдэгүй хүү нь охин нь ах дүү нар л байдаг шүү дээ үүнийг болиочээ

Зочин 2015-10-27 103.229.120.164

Багтаамж муутай эдийн засагт баахан мөнгө палхийтэл ороод ирэхээр яаж балардгийн жишээ энэ. Шинэ баян цээж өвчтэй гэгчээр бодлогогшй баахан мөнгө халамжаар цацсан. 12 оны сонгуульд ялахын тулд хоёр наманцар уралдаж мөнгө амласан,асласан мөнгө нь хүрэхгүй болохоор өр тависан тэрийг одоо болтол төлж дуусаагүй л байна. Одоо нөгөө өр тависан нөхөр нь юу ч болоогүйм шиг л явж байна. Төсвийн зардал өссөн,өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн,үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдсэнээс гадна шинэ төрлийн тансаг хэрэглээ нэмэгдсэн. Одоо монголын эдийн засаг агшиж бодит хэмжээ рүүгээ явж байна. Элбэгдорж 13 оны сонгуулиар оюутны 70 мянга гэж утгагүй зүйлийг санаачилсан,тэдний саналыг л худалдаж авч байгаа хэрэг л дээ. Тэр 70тай 70гүй тэртээ тэргүй төлбөрөө төлөөд сурч байгаа оюутнууд нь одоо даварчихсан явжкбайна. Нэг нөхөр нэг шинэ юм яриад гараад ирэхээрээ л энэ улсыг сүйрүүлчии гээд байх юм.

хрхитим 2015-10-27 202.179.10.150

Бодлогогүй,чадваргүй сагсуу сараанагуудын хийж байгаа ажил,тэр жил Баярцогт сангийн сайд байхдаа МӨНГӨТЭЙ БАЙХ ЧИНЬ МӨНГӨГҮЙТЭЙ АДИЛ ХЭЦҮҮ ЮМ БАЙНА ГЭЖ ТВ-ЭЭР ЯРИАД Л ГАРЫНХАА САЛААГААР УРСГАЖ БАЙСАНДАА ингэж сагсуурахын оронд хуримтлал буй болгосон бол арай л өөр байх байсан байж мэдэх л юм,энэ луйварчдын тарьсан гайг тоочоод барахгүй,эд нарыг цээрлүүлэх нэг өдөр ирэх л байх.

Зочин 2015-10-27 202.70.43.34

Энэ төр чинь зардалаа даахаа болиод дампуурлаа. Ямар их орон тоотой ажилладаг юм, яасан их цалингаа өсгөдөг юм. Эцэст нь одоо хар, юу болж байна. Оюутолгойн мөнгө пал хийтэл орж ирээд ийм болгосон юм биш үү. Мөнгө чинь дуусдаг юм байгаа биз дээ. Монголын ард түмний төлөө гэх сэтгэлтэй хүмүүс төрд ажиллахгүй, зөвхөн аргацаасан, идэх донтой, хүмүүс цугларахаар ийм юм болж байгаа юм.

Саруул 2015-10-27 103.9.90.227

Туслах тэд нарт яаж тусалдагюм болоо

Зочин 2015-10-27 112.72.13.107

Зөвлөх нэртэй долингор бөөсуудыг ч бас зайлуулах хэрэгтэй

Зочин 2015-10-27 103.23.51.3

Болж 3-6 Тэнэгхэн охидууд байдаг юм.Цомтгогдож ӨӨрсдийгөө тэжээж Улсын аяга халбагыг тавьцгаав Амаа арч

Зочин 2015-10-27 103.23.51.3

Болж 3-6 Тэнэгхэн охидууд байдаг юм.Цомтгогдож ӨӨрсдийгөө тэжээж Улсын аяга халбагыг тавьцгаав Амаа арч

Зочин 2015-10-27 103.23.51.3

Болж 3-6 Тэнэгхэн охидууд байдаг юм.Цомтгогдож ӨӨрсдийгөө тэжээж Улсын аяга халбагыг тавьцгаав Амаа арч

зочин 2015-10-27 112.72.13.155

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халснаас шүүхийн шийдвэрийн дагуу олон албан тушаалд давхар цалин өгдөгөө зогсоогоочээ. Ернь төсөв хэмнэнэ гэж худлаа ярихаа боль. Цалин хасна гэж ямарчүндэслэлгүй юм ярьснаас сүүлийн жиьүүдэд яам. Агентлагуудад нэмсэн орон тоогоо эхлээд хасчих. Дараа нь гадаад дотоодод зугаалдаг.унааы.утасны.бэлэг дурсгалын.гэх мэт төрийн байгууллагууд тансаглалаа багасгах төрийн албан хаагч бүр суурин болон зөөврийн компьютер.зарим нь табтай гээд боддоо. Хасах.танах зүйл их байна даа

88671597 2015-10-27 112.72.13.103

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср incorvuz@mail.ru Утас:88671597

Зочин 2015-10-27 124.158.92.27

Их хурлын гишүүн зөвхөн нэг туслахтай баймаар юм. Маш сайн бэлтгэгдсэн, хүний хувьд төлөвшсөн, ажил хариуцах чадвартай байвал зүгээр. Ирэх сонгуулиар 76-г , мөн тойргоо цөөлөх хэрэгтэй эсвэл нэг том тойргоос сонгох, намын жагсаалтын гишүүд гэж байхгүй байх, гишүүдийг буцаан татаж болох механизмтай байх, давхар ажил хариуцдагийг болих, зөвхөн хууль тогтоох ажлаа хийх, засгийн газрын ажилд оролцдоггүй байх зэргийг бодолцмоор гэж иргэн хүний хувьд бодож байна. Хүн бүр ажлаа үнэнч, шударга хийх хэрэгтэй байна. Энэ бол улс орны хувьд ус агаар мэт чухал байна. Хүнээ хөгжүүлмээр байна. Ард түмэн ядарч байна шүү. Газар нутаг баялгаа оролдсон ч, ганцхан эх орон, ард түмэнд ашигтай баймаар байна. Ашиггүй бол бүү оролд. Хойч үедээ ариун догшиноор нь үлдээ.

Зочин 2015-10-27 150.129.142.51

ер нь төрийн албан хаагчдынхаа чанар чансаанд анхаараач. нэг олигтой нийтлэл бичих чадваргүй хүмүүс хэвлэл мэдээллийн ажилтан ч гэх шиг

Зочин 2015-10-27 202.126.89.143

Bi ch gesen ajilgyi бусдын нэгэн адил моргейжийн зээлтэй байгаа. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ

иргэн 2015-10-27 202.21.96.204

Туслахынхаа зээлийг гишүүн туслуулсныхаа төлөө төлбөл нэр төрийн хэрэг

Зочин 2015-10-27 202.21.106.118

demberel bolioroi chi. yavdag heden huuhnee tejeej chadahgui turuur tetguuleh gee yu chi.

san***** 2015-10-27 103.11.192.34

Ardchilsan nam uls orniig yamar baidald khurgesenee khardaa. tsomkhotgol bol khugjil bish. Mukhul...

Зочин 2015-10-27 202.179.20.104

turiin albaniih bol hugjil ch yum biluu