Мянган тэмээний баяр болно

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Мянган тэмээний баяр болно

Говь-Алтай аймгийнхан ирэх арваннэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд уламжлалт Их говийн тэмээний баяр, тэмээчдийн наадмаа Алтай хотноо 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ наадамд алтайчуудаас гадна Баянхонгор, Завхан, Ховд, Увс аймгуудаас тэмээчид оролцох гэнэ. Уг наадмыг ХХААЯ хамтран зохион байгуулахаар болжээ. "Их говийн тэмээний баяр-2015"-д тэмээний уралдаанаас гадна тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин говь нутгийн тухай уран бүтээлийн тэмцээнүүд явагдахаар төлөвлөжээ. Дашрамд дурьдахад оролцогчдын цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас шагналын санг нэмэгдүүлсэн  байна.

Г.ТУУЛ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж