Нигерид ласса вирус дэлгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Нигерид ласса вирус дэлгэрчээ

Нигерид ласса вирус дэлгэрчээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтийг сандаргаж буй энэ цаг үед Африк тивд өөр нэгэн халдварт өвчин дэгдээд байна.

Нигерид ласса вирусийн халдвар дэлгэрч, 356 хүн уг өвчний халдварыг авч, 47 хүн нас баржээ. Тус улсын нийт 36 мужийн 23 мужид нь ласса вирусийн халдвар бүртгэгдээд байгаа ба зарим мужид онц байдал зарлаад байгаа юм байна.

Толгой өвдөх, суулгалт өгөх, бөөлжих, бие сульдах, ходоод, гэдэс дүүрэх, дотор халуурах шинж тэмдгээр илэрдэг энэ халдварт өвчин нь Баруун Африкт жил бүр 300,000 хүнийг өвчлүүлж, 5,000 орчим хүний амь насыг авч оддог юм.

Эх сурвалж: XINHUA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж