Мэдлэг муутай УИХ-ын гишүүдээс салмаар байна, гэвч... | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мэдлэг муутай УИХ-ын гишүүдээс салмаар байна, гэвч…

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Мэдлэг муутай УИХ-ын гишүүдээс салмаар байна, гэвч…

Ивээд, залаад байхад урагшаа явдаггүй УИХ-ын гишүүн гэж  байх юм аа. Түүний  нэрийг энэ удаад нь дурдаад яах вэ. Монгол Улс 2016 онд гэдэс цатгалан, мөр бүтэн байх эсэх тухай асуудлыг УИХ-ын намын бүлгүүд хэлэлцэж, дээр доороо оролцон сүйд болж байхад төсөв алдагдалтай, алдагдалгүй батлагдах тухайд ухаанаа уралдуулан тоо бодож сүйд болохгүй  ч бодит дүгнэлтийг хийх чадваргүй  далайд хөвөх  модны зомгол шиг  УИХ-ын гишүүн гэж байдаг л юм байна. 

Бидний ярилцлага цаг үеийн асуудал гэдгээр 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөөллөөр эхэлсэн ч эрхэм гишүүний мэдлэг хүрсэнгүй бололтой, эг маг хийгээд таг болох нь тэр. Тэгэхээр нь хоёр сар гаруй яригдаж, дэгсдүүлэхэд Ховд аймгийн Булган сумын хамгийн хойд багийн иргэд ч сонссоор байгаад сонирхлыг нь татахаа больсон дахин дахин буцаад байгаа Өршөөлийн тухай хуулийг “мөлжих” гээд ч амжилт олсонгүй. 

Аргаа бараад Монгол Улс Халхын голд худалдааны чөлөөт бүстэй болох талаархи байр суурийг нь сонсох гээд барсангүй. Ингээд л миний дургүй хүрч, өрөөнөөс нь гарсан юм. Редакцид ирээд болсон үйл явдлын талаар ярьж, бичлэгээ сонсгоход “Наад гишүүн чинь гэдийгээд, хариулахгүй байна шүү дээ” гэх сэтгүүлч  гараагүй, бүгд л хөөрхий мэдлэг нь хүрдэггүй юм байна гэх дүгнэлтэд санал нэгдэв.  

Тэгэхээр эрхэм сонгогчид минь та бүхнийг төрд төлөөлж чадахуйц боловсрол, мэдлэгтэй түшээг илгээхгүй бол мөнгө халаасалж очоод гуу жалгаар нэг тарааж, санал худалдаад авчихдаг нэгнийг сонгох аваас төрийн бодлогод бэл бэнчинтэй хүн нөлөөлж чаддаггүй гэдгийг хангайн бүсээс сонгогдсон эрхэм гишүүн бэлхэнээ баталлаа. Монгол Улсын хөгжилд бэлтэй бус мэдлэгтэй, эрдэмтэн докторуудын ухааны цар дутаад байна аа, та минь ээ.  

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-27 182.160.34.89

Erunhiilugchiin zasaglal, songuultai bolmoor baina yadaj tsuun hun idne shuu dee ard irgedee!!!!!!!

Зочин 2015-10-27 122.201.25.46

Одоо үед хэн ч гишүүн болсон ялгаагүй юм биш үү. Нам нь асуудлыг нь шийднэ. Гишүүн зөвхөн санал өгнө. Харин шинэ хүмүүсийг сонговол жаахан баяжиж, ойр дотны хүмүүсийнхээ амьдралыг дээшлүүлэх байх. Яахав. хэдэн хүний амьдрал дээшлэг, монгол цөөхөн удахгүй бүгд баян болно.

зочин 2015-10-27 49.0.185.94

зарим нэг боловсролгүй их хурлын гишүүдийг яанаа өмнөөс нь ичиж үхэх шахаад байна Жнь: Баянсэлэнгэ яалт ч үгүй орно. Дараа нь Баасанхүү за бас яах вэ хуульч хувийн дээд сургууль төгссөн юм гэсэн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн хэлний мэдлэг боловсролыг нь үнэн худлыг шалгаж байж оруулмаар юм аа ард түмний өмнө гарч байгаа гэдэг утгаар нь дараа нь өмнөөс нь ичих хэрэг гарахгүй байх үүднээс Баянсэлэнгэ гишүүн 2-3хэл мэддэг гэдэг нь юу л болдоо гэнэт 2-3 жил их хуралд суугаад хэлийг нэг дор тийм олноор нь сурдаггүй юм бол их хурал гадаад хэлээр хурлаа хийдэг болоогүй л бол ичээсэй

Иргэн 2015-10-27 122.201.24.101

Тэр хэлний гэх доктор асан С . Лувсанвандангийн хуу Бодь - ийн захирал , Богд банкны ТУЗ - ийн дарга , эдийн засгийн ухааны доктор Лу . Болдхуяг гэгч нь ямар ч хамгаалсан , ажилласан сэдэвгуй зугээр л хандивийн доктор . Тэгсэн мортлоо мундаг зайран , боо - гэсэн : -Ум мани бадми хум .

Zochin 2015-10-27 122.201.22.151

Shouchid uls turd orj bna, esvel baychuud ed hurunguu hamgaalah gej

Зочин 2015-10-27 202.21.106.109

20000-aar huvisdag saidtai uls uug ni usrengui hugjduggui yumaa gehed dampuurchihmaargui l yum.

Зочин 2015-10-27 27.123.215.222

Урьд Сайд гэж хүн маш өндөр болосролтой Тэнгэрийн л амьтан байлаа шүү дээ. Одоо Баян сэлэнгийг харахаар сайдыг хамгийн боловсролгүй гудамжины гарууд ч хийдэг болж дээ гэж бодох боллоо.

Зочин 2015-10-27 203.91.112.186

ЗААВАЛ ЭРДЭМТЭН, ДОКТОРУУД МЭДЛЭГТЭЙ БАЙДАГГҮЙ. МОНГОЛЫН ЭРДЭМТЭН, ДОКТОР ГЭЭД БАЙГАА ГАРУУДЫН ИХЭНХ НЬ ХҮНЭЭР ЮМАА ХИЙЛГЭСЭН, ЭСВЭЛ ХЭНД ХЭРЭГГҮЙ, НЭГ ТӨГРӨГНИЙ Ч АШИГ ӨГДӨГГҮЙ ЦААС ҮЙЛДВЭРЛЭСЭН БАЙДАГ. НРМ ҮЗСЭН ЛАМААС ЗОВЛОН ҮЗСЭН ШАВГАНЦ ДЭЭР ГЭЖ ҮГ БИЙ. МАНАЙ 76-ИЙН НАМТРЫГ САЙН ҮЗВЭЛ БҮГДЭЭРЭЭ 2-5 ХЭЛТЭЙ, 2-ООС ДООШГҮЙ ДЭЭД СУРГУУЛЬ ГАДААД ДОТООДОД ТӨГССӨН, ДОКТОРУУД БАЙГАА.

Зочин 2015-10-27 103.229.120.151

uyanga, ganbaatar + baasanhuu UIH-d heregguichuudiin tod jishee

Зочин 2015-10-27 103.229.120.151

Baasanhuu

Зочин 2015-10-27 150.129.142.195

Бурмаа, Баянсэлэнгэ шиг боловсролгvй, Дашдорж, Бямбацогт, Энх-Амгалан, Бат-Эрдэнэ, Улаан, Тэрбишдагва нар шиг увайгvй шуналтанууд, хоосон толгойтой хvмvvсээс салмаар юм.

Зочин 2015-10-27 151.159.104.226

Аливаа юмны логик, учир шалтгааны шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, тэрийгээ ойлгож, түүнд тохирсон удирдлага хэрэгжүүлэхгүй бол улс орныг яаж удирдах юм бэ? Эрдэмтэд биш юмаа гэхэд судалгаа тооцоонд тулгуурласан хөгжлийн үндсийг бий болгож хөгжүүлэх нь яухал юм. Манайхан цээжний бангаар баахан ярьж тэрийгээ хийцэн мэт үнэмшиж тэгээд дараа нь худлаа хийсэн юмаа намчирхаж баахан үргэлжлүүлдэг ийм болохоор үнэхээр хөгжил дэвшил гэж юм байх уу? Суурь нь худлаа хий агаарт тогтчихсон юм нурж унах нь жам биз дээ. Ийм л маягаар улс орныг авч явж байна даа.

Зочин 2015-10-27 112.72.13.23

Өршөөлийн хуулийн нэмэлт хуулиа хурдан батлаач гишүүд ээ

иргэн 2015-10-27 49.0.204.79

Л.Эрдэнэчимэг.

Зочин 2015-10-27 202.179.20.76

36 байхад хангалттай юм бишүү энэ талаар яагад ярьдаггүй юм бэ

Чулуунцэцэг 2015-10-27 103.9.90.130

Бурмааг л хэлсэн юм. Заавал хэлүүлэх гээд байгаа бол

hudaldaa 2015-10-27 103.11.194.178

chuluut bus gej yu bdaggig medehgui eh ornoo hudaldah gej bgaa hun tusub yaj medeh yum

burmaa bna 2015-10-27 103.11.194.178

huue naadah chin burmaa said bna. Manai Dornodod ochood huugduud shibshgee delgeed butslaa

зочин 2015-10-27 103.11.194.178

хэнийг нь нэрлэсэн бол чин бут авах байлаа. тэнэгтдэгээрээ бие даагчид л биз.

xaxa 2015-10-27 202.21.96.90

наадах морьтой нь сонгогч та - цаадуулд нь сонгуульд өрсөлддөг гарууд л байна ш дэ, дарханаас гарсан хаянхярваа лав яг морины духны харалдаа харагдахын ... 1.5 саяа аваарай гээд л

Зочин 2015-10-27 202.21.106.163

Тэгээд хэн бэ тэр чинь,Ч.Чулуунцэцэгээ.

Зочин 2015-10-27 103.11.194.178

ene hen be

zochin 2015-10-27 122.201.26.210

ene zurag arai l zurag bna. ard tmveniig doroi uhaan muutai gej haruulah hereggvi. ta naraas uhaantai bolhoor uls torlvv orohgvi ch geed bga hvn bga