“Намайг сонгоогүй цагт Монгол Улс өрнөөсөө салахгүй” | News.MN

“Намайг сонгоогүй цагт Монгол Улс өрнөөсөө салахгүй”

“Намайг сонгоогүй цагт Монгол Улс өрнөөсөө салахгүй”

“Намайг сонгоогүй цагт Монгол Улс өрнөөсөө салахгүй”

Сонгох, сонгогдох эрхийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандаад буй иргэд өнөөдөр /2020.02.07/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү “Үндсэн хуулийн цэц нь УИХ-аас гарч буй бүх хуулийг ард түмний өмнөөс хянах ганцхан үүрэгтэй байгууллага. Тийм учраас ард түмний өмнөөс УИХ-ыг шүүж байдаг шүүх гэж хэлж болно. Гэтэл энэ байгууллага ажлаа хийхгүй 28 жил болоод байна. Монгол Улсад 1993 оноос хойш долоон удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг хийлээ. Монголын ард түмэн өөрсдөө сонгох эрхээ эдэлж, сонголтоо хийсэн гэж андуурдаг юм. Үнэндээ УИХ-д суудалтай улс төрийн намууд хүнээ дэвшүүлж, ард түмнээр сонгуулдаг болохоос биш ард түмэн сонгодоггүй. Анхнаасаа Үндсэн хуулийн цэц ажлаа хийгээгүйгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд ард түмний сонгох эрхийг баталгаажуулаагүй. Зөвхөн улс төрийн намууд хүнээ дэвшүүлж, ард түмнийг залилангийн тогтолцоо тогтоод байна. Одоогийн “Манан” дэглэм өрсөлдөгчдөө сонгуульд оролцуулахгүй байх замаар өөрсдөө энэ суудалдаа үлдэх гээд байна.

Миний хувьд ирэх сонгуульд нэр дэвшинэ. Ардчиллаар олдсон нэр дэвших, сонгогдох эрхээ эдлэх нь миний эрх. Харин сонгох эрх нь ард түмэнд байгаа. Би сонгуульд нэр дэвшье гэж бодолгүйгээр 25 жил явсан. Би өнгөрсөн 13 жил монголчууд яагаад өртэй байгаа талаар онош тавьж, гарц гаргалгааг хэлсэн. Энэ эрх баригчдаар хийлгэх гэж зөндөө үзсэн. Арга ядаад өөрөө хүртэл сонгуульд нэр дэвшихээр болоод байна. Хэрвээ намайг болон надтай ижил итгэл үнэмшилтэй хүмүүс УИХ-д сонгогдоогүй цагт Монгол Улс өрнөөсөө салахгүй ээ. Энийг үзмэрч шиг хэлье. Тийм учраас би сонгуульд нэр дэвшинэ, ялна. Та нарыг өрнөөс салгана” гэв.

"ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ТУЛГАН ШААРДАХ БИЧИГ ХҮРГҮҮЛНЭ"

Харин хууль зүйн ухааны доктор Л.Мөнхсайхан “Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчлийг нэн даруй таслан зогсоох чиг үүрэгтэй байгууллага бол Үндсэн хуулийн цэц юм. Гэтэл улс төрөөс хараат болсон байгууллага өнөөдөр Үндсэн хуулиа зөрчсөөр байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох асуудал өнөөдөр улс төрөөс шууд хамааралтай байсаар байна. Өнгөрөгч 2019 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн тодорхой зүйл заалтууд Үндсэн хуульд заагдсан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Тиймээс бид Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргаж, тулган шаардах бичиг хүргүүлж байна” гэдгийг онцолж байлаа.

Иргэн Г.Давааням “Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн дөрвөн давхар байшин дотроосоо бие биеэ олдоггүй юм байна. Есөн хүнд зориулан данхайсан том барилга барьчихаад байхад үндсэн ажлаа хийж чадахгүй байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд “Сугардаггүй” Сугар гэж хүн байсан бол сүүлийн үед “Өгзөг” Одбаяр гэж хүн гараад ирсэн. Энэ мэт булхайтай хүмүүс Үндсэн хуулийн цэцэд ажиллаж, асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай” гэлээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-07 202.9.46.218

оюуны болон амьдралын үнэнг мэдэрсэн энэ хүмүүс бидэнд хэрэгтэй шүү.Бидний сайн мэдэхгүй шинэ хүмүүст нөгөө л "бандааш"Гантулга шиг нам намын холимог юугаа ч сайн мэдэхгүй хогнууд их байх бий???Нас намба гэж…

Avatar

ЗОЧИН 2020-02-07 119.40.98.177

ИЙМ ЮМНУУДЫГ СОНГОСОН ДОО Л ХӨГЖИХГҮЙ БАЙГАА Ш ДЭЭ ЭНЭ НЭГ ТОД ЖИШЭЭ

Avatar

Х.Батсайхан иргэн 2020-02-07 202.21.110.94

Битгий солиороод бай тэнэгүүдээ

Avatar

Шинжлэх ухаан 2020-02-07 66.181.179.11

Ер нь нийгмийн шинжлэх ухаан бол ямар ч логикгүй хоосон хийрхэлхийн номлол. Эрдэмтэд нь ч ялгаагүй …..

Avatar

Зочин 2020-02-07 72.196.192.250

UIH-aa 3 say gishvvntei bolgoyoooo! Bie bie dee ataarhahgvi amar biz dee.

Avatar

Sharhadniihaan shizo-nuudaaa avaachee 2020-02-07 71.194.255.133

shizoprinuudiig sharhadand hevtuuleechee. yun hural mural veee burhan min

Avatar

Зочин 2020-02-07 202.9.47.21

онгироо бишээ,чадалтай эр.Үнэн зөв ярьж б.на.Одоо бид ухаантай хүмүүсээ мэдэж төр ажиллуулах хэрэгтэй.

Avatar

zochin 2020-02-07 150.129.142.168

ONGIROO GAR WE . TIIM ULS ORNOO BODDOG YUM BOL TER IKH NUUTSAA KHELEED UGUUCH

Avatar

ИРГЭН 2020-02-07 202.9.46.104

ҮХЦ-ийн байрыг цэцэрлэг болгоё. хэдхэн хүнд дэндүү томдсон барилга байна билээ.

Avatar

Баадай 2020-02-07 202.9.47.21

энэ үнэн, зөв.байрны тухай баригдах үеэс нь л эсэргүүцэж б.сан шүү.Очирбат ерөнхийлөгч газраа амь оруулах хэрэгтэй б.на.Улсаа өгсөн байрыг нураагаад хаясан.

Avatar

Зочин 2020-02-07 103.229.121.90

бүгдийг сольж банзад

Avatar

Зочин 2020-02-07 59.153.115.49

Албан тушаал горьдсон энд тэндхийн эрээвэр хураавар намын цагаан солиотнууд сууж байна.

Avatar

Зочин 2020-02-07 103.229.122.226

ta nar songogdoh todiigui buur olonh boloh shaardlaltai biz dee.Bas l neg huuran mehlelt

Avatar

Иргэн 2020-02-07 202.9.40.156

ямар ч байсан энэ сонгуульд МАН-ыг сонгож болохгүй шүү Монголчуудаа

Avatar

Зочин 2020-02-07 202.179.26.251

Намаас биш шударга, бүтээлч, хөдөлмөрч, ухаалаг ард түмнийг бид сонговол өрнөөсөө маш хурдан салаад сайн сайхан нийгмийг байгуулж чадах нь ганц үнэн

Avatar

Зочин 2020-02-07 103.229.122.226

tiim hyalbar yum gej ugui.Yarih hiih hoyor ers oor shuu

Avatar

zochin 2020-02-07 66.181.186.60

Bayarxuu bol ug ni zov xun gej boddog yum

Avatar

Зочин 2020-02-07 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597

Avatar

Монж 2020-02-07 43.242.243.188

Хавар болжээ шизикүүдээ ккк

Avatar

ЗОЧИН 2020-02-07 64.119.17.189

Монгол улс солиотонгуудаар дүүрчээ. Уянга гэдэг хүүхэн сонгогдохгүй бол үхлээ гээд л орилоод салахгүй байтал бас нэг солиот гараад ирлээ. Одоо яана даа.

Avatar

vnen vnen.. 2020-02-07 139.5.217.202

harin zob shuu. ediin zasagiin talaar zob zvitei dvgnelt gargaj sain yridag gants hvn ch dee…

Avatar

Зочин 2020-02-07 202.179.27.13

Бас нэг хулгайч уу? Боль

Avatar

tenegtee 2020-02-07 139.5.217.202

mongoliin tord alba haagui hvn haanaas mongo hulgailah yum be dee…

Avatar

Зочин 2020-02-07 66.181.167.53

“ө***г” Одбаяр гэж хүн гараад ирсэн. Энэ мэт булхайтай хүмүүс Үндсэн хуулийн цэцэд ажиллаж, асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай” ҮНЭН ХЭЛЖЭЭ

Avatar

Зочин 2020-02-07 119.40.98.177

namiin ner zaasan huniig sanaliin huudas deer duguilsaar 30 jil bolloo uls tor shalan deer unalaa ard tumen songogch neg udaa hunee oorsdoo songosongui tulgaltad orj huchinduulseer irlee. Garsan hun ni oorigoo bolon ger bulee naiz nohdoo ulsiin tosvoor bootsiilsoor tor suldlaa tooriin alba unalaa. Hezee irged oorsdoo songoh hunee heleltseed gargaad irdeg bolohgui bol erguulen tatdag shudarga niigemd shiljih ve unen hund baidald orloo ene uls niigem odoo omnoh 76 hun dahiad l namaig songo geed ir

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж