“Намайг сонгоогүй цагт Монгол Улс өрнөөсөө салахгүй”

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

“Намайг сонгоогүй цагт Монгол Улс өрнөөсөө салахгүй”

“Намайг сонгоогүй цагт Монгол Улс өрнөөсөө салахгүй”

Сонгох, сонгогдох эрхийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандаад буй иргэд өнөөдөр /2020.02.07/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү “Үндсэн хуулийн цэц нь УИХ-аас гарч буй бүх хуулийг ард түмний өмнөөс хянах ганцхан үүрэгтэй байгууллага. Тийм учраас ард түмний өмнөөс УИХ-ыг шүүж байдаг шүүх гэж хэлж болно. Гэтэл энэ байгууллага ажлаа хийхгүй 28 жил болоод байна. Монгол Улсад 1993 оноос хойш долоон удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг хийлээ. Монголын ард түмэн өөрсдөө сонгох эрхээ эдэлж, сонголтоо хийсэн гэж андуурдаг юм. Үнэндээ УИХ-д суудалтай улс төрийн намууд хүнээ дэвшүүлж, ард түмнээр сонгуулдаг болохоос биш ард түмэн сонгодоггүй. Анхнаасаа Үндсэн хуулийн цэц ажлаа хийгээгүйгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд ард түмний сонгох эрхийг баталгаажуулаагүй. Зөвхөн улс төрийн намууд хүнээ дэвшүүлж, ард түмнийг залилангийн тогтолцоо тогтоод байна. Одоогийн “Манан” дэглэм өрсөлдөгчдөө сонгуульд оролцуулахгүй байх замаар өөрсдөө энэ суудалдаа үлдэх гээд байна.

Миний хувьд ирэх сонгуульд нэр дэвшинэ. Ардчиллаар олдсон нэр дэвших, сонгогдох эрхээ эдлэх нь миний эрх. Харин сонгох эрх нь ард түмэнд байгаа. Би сонгуульд нэр дэвшье гэж бодолгүйгээр 25 жил явсан. Би өнгөрсөн 13 жил монголчууд яагаад өртэй байгаа талаар онош тавьж, гарц гаргалгааг хэлсэн. Энэ эрх баригчдаар хийлгэх гэж зөндөө үзсэн. Арга ядаад өөрөө хүртэл сонгуульд нэр дэвшихээр болоод байна. Хэрвээ намайг болон надтай ижил итгэл үнэмшилтэй хүмүүс УИХ-д сонгогдоогүй цагт Монгол Улс өрнөөсөө салахгүй ээ. Энийг үзмэрч шиг хэлье. Тийм учраас би сонгуульд нэр дэвшинэ, ялна. Та нарыг өрнөөс салгана” гэв.

"ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ТУЛГАН ШААРДАХ БИЧИГ ХҮРГҮҮЛНЭ"

Харин хууль зүйн ухааны доктор Л.Мөнхсайхан “Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчлийг нэн даруй таслан зогсоох чиг үүрэгтэй байгууллага бол Үндсэн хуулийн цэц юм. Гэтэл улс төрөөс хараат болсон байгууллага өнөөдөр Үндсэн хуулиа зөрчсөөр байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох асуудал өнөөдөр улс төрөөс шууд хамааралтай байсаар байна. Өнгөрөгч 2019 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн тодорхой зүйл заалтууд Үндсэн хуульд заагдсан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Тиймээс бид Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргаж, тулган шаардах бичиг хүргүүлж байна” гэдгийг онцолж байлаа.

Иргэн Г.Давааням “Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн дөрвөн давхар байшин дотроосоо бие биеэ олдоггүй юм байна. Есөн хүнд зориулан данхайсан том барилга барьчихаад байхад үндсэн ажлаа хийж чадахгүй байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд “Сугардаггүй” Сугар гэж хүн байсан бол сүүлийн үед “Өгзөг” Одбаяр гэж хүн гараад ирсэн. Энэ мэт булхайтай хүмүүс Үндсэн хуулийн цэцэд ажиллаж, асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай” гэлээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж