Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргана | News.MN

Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргана

Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргана

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо.

Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм.

Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргана.

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангаж, нөөцийг дахин бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх явдалтай тэмцэхэд анхаарал хандуулж, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын элементийг сайжруулж, шинэчлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүрэн 2020-02-07 73.70.152.243

Женкогийн поп амлалтыг цаасан мөнгө үйлдвэрлэж хэрэгжүүлж байгаа юм биз дээ. Ханш унаад өгнө. амьдрал дордоно. Үүнээс илүү хорлог сүйтгэх ажиллагаа гэж юу байхав дээ. Гадны мафын гар хөл болж барьцаалагдсан женко үүргээ онц биелүүлж байна.

Avatar

Зочин 2020-02-07 103.212.116.74

ЦААС ҮЙЛДВЭРЛЭЖ ГҮЙЛГЭЭНД ГАРГАЖ БАЙГАА ХЭЛБЭР БАЙНА ДАА.

Avatar

Zochin 2020-02-07 192.82.74.189

Mungu khevlekh shaltag biz

Avatar

Зочин 2020-02-07 103.57.92.142

Огцорсон.. ерөнхийлөгчийн .. гарын .. үсэгтэй .. юм .. байна.. хүчингүй .. биш ..үү?? 200 төгрөг .. байвал ..сайнсан.

Avatar

зочин 2020-02-07 202.170.68.162

50-тын дэвсгэртээр яана аа, цаасны гарз. Мөнгөн тэмдэгтээс сүүлийн хоёр 00-г хасаад шинэ мөнгөн тэмдэгт гаргамаар эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж